International Eastercup Berlin-Moabit” нь “Хүүхдүүдээс хүүхдүүдэд”

Жил бүрийн Улаан өндөгний баярын өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагддаг “International Eastercup Berlin-Moabit” нь “Хүүхдүүдээс хүүхдүүдэд” уриатай, залуучууд өөрсдөө зохион байгуулалтад оролцдогоороо онцлог олон улсын нээлттэй сагсан бөмбөгийн тэмцээнүүдийн нэг билээ.

Тус тэмцээн нь 2010-аад оноос эхлэлтэй бөгөөд өдгөө 30 гаруй орны 100 гаруй баг, 2000 орчим тамирчдыг нэг дор цуглуулдаг, цар хүрээгээ жилээс жилд тэлж буй спортын томоохон үйл ажиллагаа болон хөгжжээ.

Тэмцээн нь U10 наснаас эхлэн U12, U14, U16, U18 ангилал, мөн насанд хүрэгчдийн (эрэгтэй, эмэгтэй) төрөл, 45+ “Masters” ангилал, тэргэнцэртэй сагсан бөмбөг зэрэг олон төрлөөр зохион байгуулагддгаараа онцлогтой.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсаас багууд оролцож ирсэн ба тухайлбал 2026 оны 4 сарын 2-ноос 6 ны өдрүүдэд болох энэ жилийн тэмцээнд Герман дахь “Цог” клуб болон Германд суугаа бүсгүйчүүдийн нэгдсэн “Mongolia” баг, Баянгол спорт Ноён Оргил клубын өсвөрийн багууд өрсөлдөнө.

Монгол багууддаа өндөр амжилт хүсэн ерөөе.