Цог клубын хамт олон нэгдсэн уулзалтаа зохион байгуулж, намрын баяр, шинэ улирлын нээлтээ хамтатган тэмдэглэлээ.
Энэ үеэр шинэ улиралд оролцох уралдаан тэмцээн, спортын болон нийгмийн үйл ажиллагааны төлөвлөгөө, зохион байгуулалтын талаар санал бодлоо солилцож, цаашдын зорилго, хамтын ажиллагаагаа тодорхойллоо.
Мөн клубт шинээр элсэж буй гишүүдээ халуун дотноор хүлээн авч, алхалт, авиралт болон бусад спорт, олон нийтийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцсон баг, тамирчид, хувь хүмүүстээ баяр хүргэн, талархал илэрхийллээ.
Ийнхүү клубын нийт гишүүд инээд хөөр, халуун дулаан уур амьсгал дунд нэгэн сайхан оройг хамтдаа өнгөрүүллээ.
Цог клубын хамт олон бидний эв нэгдэл, нөхөрлөл, спортын амжилт улам бүр өргөжин хөгжих болтугай!
Бүгдэд нь шинэ улирлын спортын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал хүсье!