МВАЕ Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг насанд хүрэгчдийн Европын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн XVIII дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулах ажлын хүрээнд 9 дүгээр сарын 10-ны өдөр Берлин хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд уулзалт боллоо.
Уулзалтад хүрэлцэн ирсэн нийт нийгэмлэгүүдийн төлөөлөлд болон биднийг хүлээн авч, уулзалтыг зохион байгуулсан Элчин сайд Ж. Оюунбаатар, Элчин зөвлөх Ц. Мөнхцэцэг нартаа баярлалаа.
Мөн тэмцээнийг дэмжин, 2000 евро хандивлахаар болсон Цог Клубын хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Буян нь дэлгэрч, булган сүүлтэй байх болтугай.