200 МЕТРЭЭС 42.195 КИЛОМЕТР ХҮРТЭЛ — ЦОГЧУУД БЕРЛИН МАРАФОНЫ БАРИАНД!

Дэлхийн 162 орны 56 мянга гаруй гүйгч нэгэн зэрэг 42.195 км-ийн замд хүч сорьж, замын хоёр талаар хэдэн зуун мянган хөгжөөн дэмжигч уухайлан дэмжсэн 52 дахь BMW BERLIN-MARATHON-д Монголын төрийн далбаа ч мөн намирлаа.

Тэр олон мянган гүйгчийн дунд Берлин “Цог Монгол” спорт клубын Цогчууд байлаа.

Энэ жилийн гараанд гарсан Цогчууд маань мөн бусад тивээс оролцон Монголчууд маань бүгд 42.195 км замаа амжилттай туулж бариандаа орлоо.

🔥 Цогийн шинэ рекорд

Цог клубын шилдэг хурданаар Д.Тамжид тэргүүлж, Берлин марафонд Цог клубын шинэ рекордыг тогтоолоо. Цогийн рекорд ахилаа. Дараагийн Цогчуудын өмнө шинэ босго тавигдлаа!

💥 200 метрээс 42.195 километр хүртэл

Энэ жилийн Цогчуудын түүхээс хамгийн онцгой нь БНМАУ-ын Спортын мастер Мөнгөний Болд ( Mungun Bold ) энэ жил Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний 55-аас дээш насны ангиллын 200 метрийн Монгол Улсын аварга болсон билээ.

Түүний үндсэн төрөл — ойрын зайн гүйлт

Харин Берлинд?

42,195 метр.

Өөрөөр хэлбэл 200 метрийн уралдаанаас 205 дахин урт зам!

Хурд, тэсрэлт шаарддаг спринтийн тамирчин тэсвэр хатуужлын цоо өөр ертөнц болох марафоныг сонгон, амьдралдаа анх удаа бүтэн марафоны 42.195 км замыг амжилттай тууллаа.

200 метрийн улсын аваргаас — марафоны finisher.

Спортод нас, дассан төрөл хоёр шинэ сорилт хийхэд саад болдоггүйг харуулсан сонгодог жишээ болж бидний түүхэнд бичигдэн үлдвээ.

162 орны дунд Монголын далбаа

Энэ жилийн Берлин марафонд Монголоос төдийгүй АНУ, Австри болон бусад орноос Монгол гүйгчид зорин ирж оролцсон нь хаана амьдарч байгаагаас үл хамааран монголын далбаан дор гүйсэн өдөр байлаа.

Дэлхийн шилдгүүдийн өрсөлдөөн ч гайхалтай байв. Эрэгтэйчүүдээс Этиопын Guye Adola, эмэгтэйчүүдээс Этиопын Tigst Assefa түрүүлж, Assefa эмэгтэйчүүдийн Берлин марафоны замын шинэ рекордыг тогтоолоо.

Берлин бол дэлхийн хамгийн хурдан марафоны замуудын нэг төдийгүй World Marathon Majors-ийн нэг. Харин 42.195 км-ийн төгсгөлд Brandenburger Tor харагдах тэр мөч марафонч бүрийн хувьд мартагдашгүй мөч байдаг.

Харин бидний хувьд хамгийн сайхан дүр зураг нь зам дагуу намирсан Монголын төрийн далбаанууд байлаа.

Километр бүрийн ард бэлтгэл бий.

Ядаргаа бий.

Өвдөлт бий.

“Болих уу?” гэсэн бодол ч бий.

Харин замын хажуугаас Монголын далбаа харагдаж, “Цог!”, “Монгол!” гэсэн уухайн дуу сонсогдох тэр мөчид дахин хэдэн километр гүйх хүч нэмэгддэг.

Тиймээс зам дагуу туг далбаагаа намируулан, дуу хоолойгоо хүргэж, тамирчдаа дэмжсэн нийт Цогчууд, Берлин дэх Монголчууд, гэр бүл, найз нөхөддөө чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Гараанд гарсан Цогчууд маань бүгд барианд орлоо.

Цогийн рекорд шинэчлэгдлээ.

200 метрийн мастер 42.195 км-ийг тууллаа.

🇲🇳 162 орны дунд Монголын далбаа намирлаа.

Цогчууддаа баяр хүргэе!

Берлин марафонд оролцсон нийт Монгол гүйгчиддээ баяр хүргэе!

БАРИАНЫ ДАРААХ ЦОГЧУУДЫН ҮДЭШ

42.195 км-ийн бариагаар энэ өдрийн сайхан мөчүүд дууссангүй.

Орой нь Цог клубын хамт олон марафонд оролцсон тамирчдаа халуун дотноор хүлээн авч, амжилтыг нь хамтдаа тэмдэглэн нэгэн гайхамшигтай үдшийг өнгөрүүллээ.

Энэ үеэр Цог клубын тэргүүн, Спортын мастер М.Болд марафоны замаа амжилттай туулсан гүйгчиддээ дурсгалын өмсгөл гардуулж, тэдний хөдөлмөр, тэсвэр хатуужил, амжилтад хүндэтгэл үзүүлэв.

Мөн клубын ууган гишүүн, Хөнгөн атлетикийн Спортын мастер Ц.Батзангиа Цог клубын шилдэг оролцогчоо онцгой бэлгээр урамшуулж, Парисын олимпын өмсгөлөө гардууллаа.

Олимпын өмсгөл гэдэг зүгээр нэг бэлэг биш. Тамирчин хүнээс тамирчин хүнд очиж буй хүндлэл, урам зориг, дараагийн амжилтад хүрэх ерөөлийн бэлгэдэл байлаа.

Мөн Цог Монгол спорт клубээс Берлин марафонд оролцсон нийт тамирчдаа мөнгөн шагналаар мялааж, хөдөлмөр, хичээл зүтгэл, тэсвэр хатуужлыг нь үнэлэн баяр хүргэлээ.

Марафон бол ганц хүний 42.195 км биш юм байна.

Гүйж байгаа нэгнийхээ төлөө зам дагуу уухайлж, тугаа барин дэмжих хүмүүс; барианд ороход нь тосож авах найз нөхөд; амжилтыг нь өөрийн мэт баярлан тэмдэглэх хамт олон — энэ бүхэн нийлж байж марафоны жинхэнэ дурсамж бүтдэг ажээ.

Гүйгчдээ хүлээн авч, баярыг нь хуваалцаж, урам хайрлан, энэ гайхамшигтай үдшийг хамтдаа бүтээсэн Цог клубын нийт хамт олон, гишүүд, найз нөхөддөө чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Зам дээрээ ч Цог.

Замын хажууд ч Цог.

Барианы дараа ч Цог.

Нэгнийхээ амжилтаар бахархаж, нэгнээ дэмжиж чаддаг ийм сайхан хамт олон байгаадаа баяртай байна.

ЦОГ УРАГШАА!

#ЦогМонгол#TsogMongol#BerlinMarathon2026#BerlinMarathon#MongolianRunners#МонголГүйгчид#42K#Marathon#Berlin#mongolia

Berlin Marathon 2026 — тоогоор

162 улс — энэ жилийн бүх төрлийн оролцогчид 162 орноос ирсэн бөгөөд зохион байгуулагч үүнийг рекорд гэж мэдээлжээ. Ням гарагийн бүтэн марафонд 56,000-аас дээш гүйгч бүртгүүлсэн. Харин марафоны weekend-ийн бүх уралдааныг нийлүүлбэл 84,000+ оролцогч байжээ

Зөвхөн АНУ-аас ирсэн 7,691 хүн гэхэд өөрөө том марафон зохион байгуулах хэмжээний тоо.

Нийт оролцогчдын 36.2% нь эмэгтэй. Харин 26–30 насныхны дунд 40.2% хүртэл өссөн байна.

Эрэгтэй:

Guye Adola — 2:02:50

2021 онд Берлинд түрүүлж байсан Adola ийнхүү хоёр дахь удаагаа Berlin Marathon-д түрүүлэв. Хоёрдугаар байрын Gemechu Diriba мөн Этиоп — 2:03:19, Танзанийн Gabriel Geay 2:03:59-өөр гуравт оржээ.

Эмэгтэй

Tigst Assefa — 2:11:04

Энэ нь Берлин марафоны шинэ замын рекорд. Бүр илүү сонирхолтой нь Assefa 40 км хүртэл 2:09:56 дэлхийн рекордыг эвдэх хурдаар явж байгаад баруун хөлөндөө гэнэт асуудал гарч, сүүлийн хэсэгт доголон гүйсэн ч 2:11:04-өөр барианд оржээ. Энэ нь эмэгтэй марафоны түүхэн дэх гурав дахь хурдан цаг болсон.

Мөн эрэгтэй, эмэгтэй аваргуудын цагийг нийлүүлэхэд 4:13:54. Үүнээс хурдан нийлбэр аваргын цагтай марафон дэлхийд зөвхөн Chicago 2024 — 4:12:40 байсан гэж зохион байгуулагч мэдээлжээ. Өөрөөр хэлбэл 2026 оны Берлин энэ хэмжүүрээр түүхэн дэх хоёр дахь хамгийн хурдан марафон болсон.

Германы шилдгүүд

Германы эрэгтэйчүүдээс Haftom Welday — 2:08:25 буюу нийт 16-р байр, эмэгтэйчүүдээс Anna Langerwisch — 2:27:31, мөн нийт 16-р байр эзэлжээ.

Бас 10,000 хүүхэд!

Үндсэн марафоноос гадна mini-MARATHON-д ойролцоогоор 10,000 хүүхэд, өсвөрийн гүйгч 4.2195 км замд оролцжээ