Сонордуулга – Урилга

 
Европ дахь Монголчуудын дундах ахмад сагсан бөмбөгчдийн дундах аварга шалгаруулах XI тэмцээн – EURO 2019 – ХБНГУ-ын Берлин хотод зохион байгуулагдана.
 
Ирэх жилийн аварга шалгаруулах тэмцээндээ та бүхнийг өргөнөөр оролцохыг зохион байгуулах эрх хүлээн авсан Берлин Цог Монгол спорт клубын хамт олон урьж байна.
 
 
Тодруулга мэдээлэл:
 
Монголын сагсан бөмбөгийн холбооны Европ дахь салбар зөвлөлийн тэргүүн Б.Бат-Өлзий хувийн эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргасан тул дараагийн тэргүүнийг сонгох болон 11 дэх тэмцээнийг хаана зохион байгуулахыг 10-р тэмцээний дараа багуудын төлөөлөл хуралдаж, санал бодлоо солилцсон бөгөөд тус уулзалтын үеэр Чех улсад суугаа Волейболын спортын мастер Т.Одонхүүгийн санал болгосноор дээрх асуудлыг шийдвэрлэх түр зөвлөлийг байгуулан, тус түр зөвлөлөөс ойрын хугацаанд бусад багуудтай санал солилцож, шийдвэр гаргахаар санал нэгтэй шийдвэрлэсэн талаар та бүхэнд өмнө дуулгасан билээ.
 
Тус түр зөвлөлийн гишүүд болох Швед улсад суугаа Сагсан бөмбөгийн спортын мастер Ц.Мөнхтайван, Польш улсад суугаа Сагсан бөмбөгийн спортын мастер С.Батгэрэл, Герман улсад суугаа Сагсан бөмбөгийн спортын мастер Б.Дашдорж, Герман улсад суугаа Монбер багийн ахлагч Д.Эрдэмбаяр нар хуралдаад эхний шийдвэрлэх асуудал болон ирэх 2019 онд болон Европ дахь Монголчуудын дундах ахмад сагсан бөмбөгчдийн дундах аварга шалгаруулах 11 дүгээр тэмцээнийг зохион байгуулах хүсэлтийг Австри улсын Инсбрюкэ хотын Монголчууд болон Берлин хотын Цог Монгол спорт клубын ирүүлсэн саналуудыг хэлэлцэн үзээд ХБНГУ-ын Берлин хотод зохион байгуулах эрхийг олгохоор шийдвэрлэсэн байна. 
 
Зохион байгуулагчаар Берлин хотын Цог Монгол спорт клуб ажиллах болно.
 
Тус түр зөвлөлөөс Монголын сагсан Бөмбөгийн холбооны Европ дахь салбар зөвлөлийн тэргүүнийг сонгох журам гарган ойрын үед багуудад танилцуулан, зохион журмын дагуу сонгууль явуулах болсон талаар бидэнд мэдээлсэн болохыг та бүхэнд мөн сонордуулж байна.
 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert