Зардлын Тайлан Basket2016

Европ дахь монголчуудын дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээнийг 2016 оны 11 сарын 29-нөөс 30 ний өдрүүдэд ХБНГУ-дахь бүх баг холбоод хамтран НЭГ УЛС – НЭГ БАГ уриан дор ГХЯ, ЭСЯ-ний ивээл дор зохион байгуулж, олон олон онцлох үйл явдлаар дүүрэн амжилттай өндөрлөлөө. 

Юуны өмнө тэмцээнийг зохион байгуулах комисс 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, тэмцээний үеэр зохион байгуулалтад 70 гаруй хүн сайн дурын үндсэн дээр ажилласан ба дэлгэрэнгүй дурьдвал тэмцээн 6 стандарын талбай дээр хоёр өдрийн турш бүх тоглолтууд цэвэр цагаар, 4 үе явагдсан тул талбай болгон дээр талбайн шүүгч 5 (2 ээлж, нийт 26 шүүгч), ширээний шүүгч 6 (2 ээлжээр 3. 3 хүнь нийт 36 хүн) ажилласан бөгөөд тэмцээний туршид эмчийн өрөөнд 2 ахлах эмч, 6 туслах эмч, тамирчидын хоол болон үйлчилгээнд нийт 30 гаруй хүн ажилласан болохыг дурьдах нь зүйтэй болов уу?

Тэмцээнд Австри, Англи, Бельги, Герман, Голланд, Ирланд, ОХУ, Польш, Украйн, Унгар, Франц, Чех, Швед, Швецари 14 орноос 37 багийн 400 гаад тамирчид оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд зохион байгуулагч нар, нийт хөгжөөн дэмжигчдийг хамруулаад 1000 гаруй Монголчууд ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо хуран цуглаж спортоор нөхөрлөж өнгөрүүлэв.

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах нийтлэлээс сонирхоно уу:  Европ дахь Монголчууд Монголын сагсан бөмбөгийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээлээ.

Мөнгөн шагналын санг тэмцээний хураамжаар цугласан мөнгөөр бүрдүүлэх дүрмэндээ тодруулан тусгасан төдийгүй хувь хэмжээг дараах байдлаар тодорхой заан оруулсан байлаа.  Үүнд: 

1-р байр шагналын сангийн 30%, 2-р байр шагналын сангийн 20%,  3-р байр шагналын сангийн 15% -ийг тус тус олгох ба Шилдэг тоглогчид 100 евро, Онцлох тоглогчид 50 евро тус бүр олгоно.

Цугларсан хураамжийн хэмжээ

  • Эрэгтэй багууд / 24 баг, урьдчилан шилжүүлсэн багууд 150, тухайн өдрөө хураамжаа төлсөн 200/ нийт 4.050,00 € 
  • Эмэгтэй багууд 13 баг , урьдчилан шилжүүлсэн багууд 150, тухайн өдрөө хураамжаа төлсөн 200/  нийт 2.200,00 € 

Үүнээс шагналын хэмжээ

 Эрэгтэй багууд

  • 1-р байр  1.215,00 €
  • 2-р байр 810,00 €
  • 3-р байр 607,50 €
  • шилдэг тоглогч 100,00 €
  • өсөх ирээдүйтэй тоглолч БСХ сангийн шагнал € 50,00

Нийт – 2.785,00 €  

Эмэгтэй багууд

  • 1-р байр 660,00 €
  • 2-р байр 440,00 €
  • 3-р байр 330,00 €
  • шилдэг 100,00 €
  • өсөх ирээдүйтэй тоглолч БСХ сангийн шагнал 50,00 €

Нийт 1.580,00 €

Нийт эрэгтэй, эмэгтэй шагналын хэмжээ – 4.365,00 €

Нийт зардалууд

  • Шагнал 4.365,00 €
  • Тамирчидын усны үнэ 541,22 €
  • Медаль, Цом, Мандат 1.108,07 €
  • Шүүгч 5 монгол / зардал, цалин, хоол – 1.740,00 €
  • Шүүгч Монгол буудал – 374,46 €
  • Шүүгч 19 Герман / цалин – 1.910,00 €
  • Заал / хог, парк хураамж /заал сунгах – 1.501,00
  • Баярын хоолны үнэ – 3.500,00 €
  • Хамтлагийн төлбөр – 2.000,00 €
  • Нэмэлт хийлгэсэн Гэнэтийн ослын Даатгал – / 148 €
  • Шүүгчийн багийн хүлээн авалт 310 €
  • Нээлтийн урлагийн номер 350,00 €
  • Бусад 1863,14 /  Мандат хэвлэх, парту гарт зүүх , Хадаг, Урилга, Шугамны Лент, Барих самбарын наалт, Төрийн дуулал хүүхдүүд гарын бэлэг, Техникийн зөвлөгөөний хурал ус ундаа, Хэвлэгчийн хор, цаас , Эмчийн зүүлт, Баярын чимэглэл, Сугалаа\ Алдагдсан цагны төлбөр, буруу паркласан машинуудын торгууль г.м /  

Мөнгөн эх үүсвэрүүд

  • Багуудын хураамж – 6.400,00 €
  • Оройн партунаас хураамж – 8.960,00 € /  448 – хүний 20 евро /
  • Хандив – 7224,05

Орлого зарлагын зөрүүг  + 4373, 61

Тэмцээний өмнө хандивлагч нартаа амласан ёсоор үлдэгдэл мөнгийг сайн үйлсэд зарцуулан хэмээсэн дагуу олон зүйлд зарцуулсан санал яригдаж байсан ба Зохион байгуулах комисс, холбоод санал нэгтэйгээр тус мөнгийг дараах байдлаар хандивлан зарцуулсан болно.

  • Монгол хүүхдүүийн урлаг, спорт соёлын 3-р наадамд   – Майдар холбоонд хандив-  2169,22 €
  • 60-р сургуулийн хүүхдүүдийн спортын хэрэгсэн 2017-2019 оны хичээлийн жил – 1500 €
  • Монгол орны хөгжилд 14-р чуулганд – ХБНГУ дахь ТББ уудын зөвлөлд холбоонд хандив – 500,00 €  

Биеийн тамир мандтугай Ура. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert