ТАЛАРХАЛ – МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООНД

ХБНГУ-ын Берлин хотын Биеийн тамир спортын “ЦОГ” клуб, тамирчдад хоёр дахь удаагаа сагсан бөмбөгийн хэрэглэл хандивлаж, хилийн чанадад ажиллаж, сурч, амьдарч байгаа Монголчууддаа спортоор хичээллэх урам зориг өгч, байнга дэмжиж байдагт гүнээ талархал илэрхийлье.

2017 онд та бүхний хандивласан Монголын сагсан бөмбөгийн холбооны лого бүхий тоглолтын бөмбөгүүдийг ХБНГУ -ын Буяны сэтгэлт хүү, Монбэр, Нөхөрлөл багуудад болон ЭСЯ, ХБНГУ дахь холбоо нийгэмлэгүүд, Шведын Монголчуудын үндэсний холбоонд сагсан бөмбөгийг дэлгэрүүлэх хөгжүүлэх үйл хэрэгт зориулан түгээсэн болно.

Та бүхнийхээ цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсэхийн ялдамд Биеийн тамир спортын хөгжүүлэх үйл хэрэг тань өөдрөг байж, Олон улсын тавцанд Монгол Улсынхаа алдрыг цуурайтуулж, төрийн сүлдэт тугаа ашид мандан бадрааж явахын ерөөл дэвшүүлье.

Берлин “ЦОГ” Монгол спорт КЛУБ
2018 он

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert