Европ дахь Монгол хүүхдүүдийн дунд зохион байгуулагдах Сагсан Бөмбөгийн Анхдугаар тэмцээн

Европ дахь Монгол хүүхдүүдийн дунд зохион байгуулагдах Сагсан Бөмбөгийн Анхдугаар тэмцээн Шведийн Хаант Улсад амьдардаг монголчуудын Од Клуб, Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулах мэдээлэл сонордуулахад таатай байна.
Тэмцээн 2025 оны 9-р сарын 20-21 ны хооронд нийслэл Стокхолм хотод зохион байгуулагдана.
Европ тивээр тархан өсөж торниж байгаа хүүхэд багачуудтайгаа 2 өдрийг сагсан бөмбөг, найз нөхөрлөл, хөгжөөнтөй инээд баяслаар дүүрэн өнгөрөөе.
Та бүхэн Европын өнцөг булан бүрээс өсвөр насны хүүхдүүдийн спортыг дэмжин тэмцээндээ хүүхэд багачуудаа оролцуулна хэмээн найдаж байна.