Хөх толбо 2019

Жил бүр уламжлал болон явагдаж ирсэн Хөх толбо Европ-Монгол холбооноос, монголын хөгжлийн бэрхшээлтэй, оюуны хомсдолтой хүүхдүүдэд хандив туслалцаа үзүүлэх зорилго бүхий сайн үйлсын аян тэмцээн ХБНГУ-ын Халлэ хотноо 6 дахь удаагаа 2019.11.29–2019.12.02-ны хооронд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Tус тэмцээнд 24 баг оролцсоноос, манай Цог клубын тамирчид, эрэгтэйчуудийн 50-с дээш насны ангилалд хүрэл мeдаль, эмэгтэй 45-с дээш насны ангилалд алтан мeдаль, 35-44 насны ангилалд мөнгөн мeдаль авлаа.

Энэ удаа „Хөх толбо“ тэмцээнд Цог клубын хамт олноос албан ёсоор FUNKE-BAND хамтлаг бүтэн тоглолт хийж хүрэлцэн ирсэн зочид, тамирчидаа цэнгээн баясгаж „Хөх Толбо“ холбооны санхүүг дэмжсэн явдал бидний хандивын нэгэн хэсэг байлаа. Хамтлагын нийт гишүүддээ баярлалаа. Мөн Цог клубын зүгээс монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд /Хөх толбо холбоонд/ мөнгөн хандив болон Нямсүрэнгийн гэр бүлээс 3 ш хос таягнуудын хамт хандив болгон өргөв.

Хүүхэд ахуй цагаасаа сагсан бөмбөгөөр хичээллэн, өсвөр, залуучууд болон насанд хүрэгчдийн хот, улсын аваргаар амжилттай оролцон, улмаар EU-гийн монголчуудын дундах тэмцээнүүдэд олон арван мeдаль, шилдэг тоглогч болж байсан амжилтаар монголын сагсан бөмбөгийн cпортын дэд мастeрийн болзол хангасан Цог клубын гишүүн Батгэрэлдээ дахин баяр хүргэe!
Хөх Толбо Open Cup 2019 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан „Хөх Толбо холбоо“ны хамт олны Монголын хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслалцаа үзүүлэх сайн үйлсийн аянд тань улам өндөр амжилт хүсье!

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.
Берлин Цог Монгол спорт клуб.

Хөх толбо 2019Жил бүр уламжлал болон явагдаж ирсэн Хөх толбо Европ-Монгол холбооноос, монголын хөгжлийн бэрхшээлтэй,…

Gepostet von Tsog Berlin am Dienstag, 10. Dezember 2019