ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ VII ТЭМЦЭЭНИЙ ДҮН

Европ дахь монголчуудын волейболын аварга шалгаруулах 7 дахь удаагийн тэмцээнийг 2019 оны 10 сарын 5-наас 6 ний өдрүүдэд – FairPlay – FairWorld – Спорт нөхөрлөл – Байгаль эх уриан дор Герман улсын Берлин хотын “ ЦОГ” спорт клуб Ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ, Монголын Волейболын холбооны Европ дахь салбар холбоо, Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-уудтай хамтран амжилттай зохион байгууллаа.

Монгол Улс ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд зохиогдсон дээрх тэмцээн „Монголын мэргэжил эзэмшигч болон оюутны холбоо“ („MAS Berlin e.V.), Төвд Агентур болон бусад байгууллага ААН-үүдын өргөн дэмжлэгтэйгээр, олон олон онцлох үйл явдлаар дүүрэн болж өндөрлөлөө.

Тэмцээнд Австри, Англи, Бельги, Герман, Испани, Ирланд, Польш, Унгар, Чех, Швед, Швецари, Финланд 12 орноос 38 багийн 400 гаад тамирчид оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдийг хамруулан нийт 1000 гаруй Монголчууд Германы нийслэл Берлин хотноо спортоор нөхөрлөж, хуран цугларлаа.

ЭСЯ-аар дамжуулан илгээсэн бидний хүсэлтийг Берлин хотын Спорт Сенатаас хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны соёл, спортын салбарын харилцааг хөгжүүлэх, Берлин хот спортод элэгтэй төдийгүй найрсаг хот гэдгийн илэрхийлэл болгож алдарт MAX-SCHMELLNG спорт цогцолборт зохион явуулах боломжоор хангасан бөгөөд Волейболын спортын талбайд тавигдах олон улсын шаардлага хангасан 6 талбайд зэрэг тоглолтууд явагдсанаараа онцлог байв.

Тэмцээнийг FairWorld – Байгаль эх – уриан дор зохион байгуулж, тэмцээний үеэр нэг удаагийн сав баглаа боодол, хүнсний аяга, таваг зэрэг хэрэглээг хумин, тамирчид өөрсдийн ус, ундааны саваа бэлтгэн, тэмцээний цом медалийг нөхөн үрждэг байгалийн материалаар урлуулан, түүнчлэн Fair Handel бүтээгдэхүүнээр ашигласан төдийгүй нийт тамирчидаа тэмцээний даатгалд хамруулан ажилласан ба эх орны үйлдвэрлэлийг дэмжин үндэсний бүтээгдэхүүн Зөв аарцыг сурталчлан ажиллав.

Зохион байгуулах ажлын хэсэг Берлин хотын Цог Монгол спорт клубээс 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, түүний ард тэмцээний үеэр зохион байгуулалтад Цог клубын гишүүд дэмжигчид болон ар гэр, найз нөхөд 60 гаруй хүн сайн дурын үндсэн дээр талбай дээр ажилласан ба тэмцээний туршид 5 эмч, тамирчдын хоол болон үйлчилгээнд нийт 20 гаруй хүн ажилласан болохыг юуны өмнө дурдах нь зүйтэй болов уу.

7 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа насанд хүрэгчдийн болон мастер ангилал гэсэн 2 ангилалаар нэгэн зэрэг зохион явуулж, мөн зочин ХБНГУ-ын багуудтай Монгол тамирчидын нөхөрсөг тоглолт, хүрэлцэн ирсэн тамирчидаас өсвөрийн насны нөхөрсөг тоглолтууд явагдсан түүхийн хуудас шинээр нэмэгдлээ.

Eвропын Монголчуудын волeйболын аварга шалгаруулах VII тэмцээний зохион байгуулагчдын урилгаар МУБИС-ын спортын тэнхимийн багш, „Монголын волeйболын хүүхдийн Акадeм“-ын тэргүүн, „Ноён спорт клуб“-ын дасгалжуулагч, Волeйболын спортын ОУХМ Р.Тамираа, волeйболын „Ноён спортын клуб“-ын дасгалжуулагч, Волeйболын спортын Мастер Д.Наранцэцэг нар хүрэлцэн ирж тэмцээний ерөнхий шүүгч, ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан явдал нь тэмцээний зохион байгуулалт чанарыг сайжруулсан нэгэн онцлог боллоо.

Эрэгтэй насанд хүрэгчдийн ангилалд энэ тэмцээний өмнөх 4 удаагийн аварга Бельги улсын Сүлд холбооны Belgium баг хүчтэй өрсөлдөгч Чех Futaba багтай хурд хүч, авхаалж самбаагаа нэгтгэн заал шуугиулсан тоглолт үзүүлж 5 дахь алтан медалийн эзэд боллоо.

Эмэгтэй насанд хүрэгчдийн ангилалд Финланд, Австри, Швед ээс хамтарсан Ирээдүй багийн идэрхэн залуучууд маань өнгөрсөн жилийн аварга багийг буулган авч түрүү байрыг хүртсэн бол Герман улсын Цог I баг удаах байрын эзэд боллоо.

Нийт 12 орны 38 баг тамирчид авхаалж самбаа хурд хүчээ сорин оролцсон тус тэмцээний байрууд болон шилдэг тоглогч, шилдэг довтлогч нарыг танилцуулбал:

Насанд хүрэгч / эмэгтэй ангилал
1-р байр Финланд, Австри, Швед улсаас хамтарсан Ц.Батзориг дасгалжуулагтай „Ирээдүй“ баг
2-р байр ХБНГУ-ын Берлин хотын Цог Монгол спорт клубын Д.Мөнх-Оюун ахлагчтай „Цог I“ баг
3-р байр Австри улсын З.Тэргэл ахлагтай „Вена I“ (Wien I) баг

Шилдэг тоглогч – „Ирээдүй“ багийн 1 номерын тоглогч Батзоригийн Сэлэнгэ
Шилдэг холбогч – „Цог I“ багийн 2 номерын тоглогч Лхамдоржийн Оюун-Эрдэнэ

Насанд хүрэгч / эрэгтэй ангилал
1-р байр Бельги улсын Сүлд холбооны Волейболын спортын мастер Н.Золмандах ахлагчтай Бельги баг (Belgium баг)
2-р байр Чех улсын Г.Эрдэнэсайхан ахлагчтай Чех Futaba CZ (Havličuv Brod Компаний баг)
3-р байр Чех улсын Волейболын спортын дэд мастер

Г.Өнөболд ахлагчтай „ ILT“ баг
Шилдэг тоглогч – Бельгийн сүлд холбооны Belgium багийн 5 номерын тоглогч Волейболын спортын мастер Чулуунбатын Батцоож
Шилдэг холбогч – Чех ILT багийн 2 номерын тоглогч Баттулгын Өсөхбаяр -( Волейболын спортын 1-р зэрэг )

Мастер ангилал / эр 40+
1-р байр Чех улсын С.Шаравчoгдон ахлагчтай „ИЛТ“ ( ILT ) баг
2-р байр ХБНГУ-ын Д.Эрдэмбаяр ахлагчтай „Монбер“ (Monber) баг
3-р байр ХБНГУ-ын Цог клубын Волейболын спортын мастер Д.Пүрэвсүрэн ахлагчтай „Цог“ баг

Шилдэг тоглогч – Чех улсын ILT багийн Лхагвасүрэнгийн Отгонбаатар (Волейболын спортын 1-р зэрэг)
Шилдэг холбогч – Герман улсын Монбер багийн 8 номерын тоглогч Тавнангийн Отгонбаатар – ( Bолейболын спортын 1-р зэрэг)

Эм мастер ангилал / эм 36+
1-р байр ХБНГУ-ын Берлин хотын Цог Монгол спорт клубын Волейболын спортын ОУХМ С.Туяа ахлагчтай „Цог“ баг
2-р байр Испани улсын Ч.Номинчулуун ахлагчтай „Найзууд“ баг
3-р байр Швед улсын Од клубын Волейболын спортын мастер М.Туул ахлагчтай „Од“ баг

Шилдэг холбогч – Герман улсын Цог клубын 2 номерын тоглогч Волейболын спортын ОУХМ Сандагын Туяа
Шилдэг тоглогч – Испани улсын „Найзууд“ багийн 8 номерын тоглогч Волейболын спортын Дэд мастер Уугал Эрдэнэбайгаль

Тэмцээний хүндэт зочдоор ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Др. Д.Ганбат, Монголын Волейболын холбооны Европ дахь салбар холбооны тэргүүн, Волейболын спортын мастер Г.Нямрагчаа, Ерөнхий нарийн бичиг Д.Төгс-Отгон, Берлин хотын Цог Монгол спорт клубын тэргүүн Боксын спортын мастер Н.Эрдэнэцогт, хүндэт тэргүүн Монгол улсын гавьяат дасгалжуулагч С.Баясгалан, Цог клубын гүйцэтгэх захирал Хөнгөн атлетикын спортын мастер М.Болд, Волейболын спортын ОУХМ С.Туяа, Волейболын спортын мастер Д.Пүрэвсүрэн нар уригдан оролцсон бол тэмцээний үеэр Монголчуудын олон жилийн спортын дотны найз, энэ тэмцээний хамтрагчаар ажиллаж байгаа Bergmann Borsig SG холбооны ерөнхийлөгч ноён М. Федерлайн, Дэд ерөнхийлөгч Ноён Ю.Клупш, санхүүгийн хэлтсийн дарга ноён Б.Антманн-д нар хүрэлцэн ирж тамирчдад баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Цог клубын тамирчин бүсгүйчүүд маань та бүхнээ хүндэтгэн АЖ Ц.Сэвжидийн дэглэлт „Хүндэтгэлийн бүжгээ“ өөрсдөө бэлтгэн өргөн барьсан бол Монгол улсаас ХБНГУ—д суугаа ЭСЯ-ны ажилчдын бяцхан авьяаслаг үрс маань Монгол ардын бүжгээ бүжин өв соёлоо сурталчлан Тэмцээний заалны жаврыг үргээсэн сэтгэл догдлуулсан мөч болон дурсагдан үлдэж байна.

Тэмцээнд ХБНГУ аас Волейболын спортын ОУХМ Сандагын Туяа, Англи улсаас ОУХМ Зинээмэдэрийн Отгонбаяр, Бельги улсаас Волейболын спортын мастер Гааадангийн Нямрагчаа, Волейболын спортын мастер Нямрагчаагийн Золмандах, Волейболын спортын мастер Чулуунбатын Батцоож, Волейболын спортын мастер Доржийн Батчулуун, Швецарь улсаас Волейболын спортын мастер Давгадоржийн Эрдэнэчулуун, ХБНГУ-аас Волейболын спортын мастер Дашцэрэнгийн Пүрэвсүрэн, Волейболын спортын мастер Жигжидын Дуламсүрэн, Швед улсаас Волейболын спортын мастер Пүрэвдоржийн Маралцэцэг, Волейболын спортын мастер Миеэгийн Туул, Чех улсаас Волейболын спортын мастер Батданзангын Алтанцэцэг нарын нийт Волейболын спортын ОУХМ 2, Волейболын спортын мастер 10 оролцсон нь тус тэмцээний цар хүрээг илтгэсэн нэгэн үзүүлэлт бөгөөд энэ тэмцээний зохион байгуулагч нараас нийт мастерууддаа болон шинээр төрсөн мастерт хүндэтгэл үзүүлэн дурсгалын цэцэг гардууллаа.

Монголын Волейболын холбооноос Бельгийн сүлд холбооны Belgium багийн Волейболын спортын мастер Чулуунбатын Батцоожыг Монголын Волейболын спортын мастер, Бельги улсын Бельгийн сүлд холбооны Belgium багийн тамирчин Нямрагчаагын Золбоо, Чех улсын Дашзэвэгийн Мөнхжаргал нарыг Волейболын спортын дэд мастерыг болзол, мөн Волейболын спортын 1-р зэргийг Австри улсын Wien багийн тамирчин Жавхлан нар тус тус хангасан тул цол тэмдгийг олгосныг Монгол улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Др. Д.Ганбат, Монголын волейболын холбооны Европ дахь Монголчуудын волейболын салбар холбооны тэргүүн Г.Нямрагчаа нар гардууллаа.

Нээлтийн ажиллагааны дараа ХБНГУ-ын Bergman Borsig клубын холимог баг хүрэлцэн ирж манай багуудтай нөхөрсөг тоглолт явуулсан бол тэмцээний 2 дахь өдөр нийт хүрэлцэн ирсэн тамирчид болон хөгжөөн дэмжигч волейбол сонирхогч өсвөрийн хүүхдүүдээс баг бүрдүүлэн нөхөрсөг тоглолт явуулсан нь хоёр орны Дипломат харилцаа үүссэний 45 жилийн ойн хүрээнд харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, багийн спортыг хөгжүүлэх, улмаар алдарт тамирчдын залуу халааг бэлтгэх нэн чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

ХБНГУ-д төдийгүй хилийн чанадад биeийн тамир, спортын болон ТББ-ын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа, Eвропын волeйболын салбар холбооны гишүүн, Бeрлин хотын спортын Цог клубын гишүүн П.Нямцэцэгийг Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-н шагнал, Алтан од одонгоор шагнасныг ХБНГУ-д суугаа элчин сайд Д.Ганбат гардуулан баяр хүргэлээ.

Анх удаа хилийн чанадад зохиогдож буй иргэдэд чиглэсэн уралдаан тэмцээнүүд Монгол улсын засгийн газраас албан ёсоор дэмжлэг үзүүлэх түүхэн шийдвэр гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан Гадаад харилцааны яам, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газар, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг-Биеийн тамир спортын газар, Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ, Спортын хөгжлийн хороо, Монгол улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ Botschaft der Mongolei, Монголын Волейболын холбооны Европ дахь салбар холбооны хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Eвропын монголчуудын Волейболын тэмцээнийг амжилттай, чанартай зохион байгуулахад манай ивээн тэтгэгч дэмжигч нарын маань хувь нэмэр хандив сэтгэл зүтгэл хамгийн чухал үүрэг роль гүйцэтгэсэн билээ. Иймд Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК, MonCertf LLC – First Mongolian International Certification Organization, APPLICATIO Training & Management GmbH, Gobi Cashmere Europa GmbH, Itgelt Erin LLC, NJN Trade & Consulting UG (hb) Жавхаа, Найдан, Yokozuna Sushi, Монгол Германы эдийн засгийн клуб ТББ, Голланд Сарнай компаний Саруул, Хөх Монгол хэвлэлийн газар, Mongolian Air Trans GmbH, Germany, Happy Design, Urguu Puzzle хамт олон, BCI – Printing Company Дезайнер Чинбат, M.a.b.u s.r.o Монгол хоолны үйлчилгээний Болдсайхан ахлагчтай хамт олон, News Nomads Team Enkhmaa Khaltar, Орчуулагч Цогоо (Schinentschultem, Zogbayar), Монгол улсын соёлын элч Цэгмид-Рош Гэрлээ, Монголчууд Германд мэдээллийн портал, Зураач Ц.Ган-Эрдэнэ Gan-Erdene Tsend, Mongolei Shop Munkhzul Baramsai, Майдар холбоо, Trans Eur Asia Paket service, тэмцээний зардалд зориулан хөзрийн бооцоот тэмцээн санаачлан зохион байгуулсан баг хамт олон болон бусад Цогын гишүүд, дэмжигч хувь хүмүүс МУГТ Сандагын Баясгалан, Балдангийн Дашдорж, Цэдэвийн Батзангиа, Чулуунбаатарын Батбилэг, Нарангийн Сарнай, Бодшогын Агни, Намнандоржийн Гаваасүрэн, Самдангийн Энхтуяа, Ганхуягын Баярмаа, Зоригоо Энхээ, Баатарын Мөнхчулуун, Чулуунбаатарын Баттуяа, Түдэвийн Цэвэлмаа, Баатар, Баярцогтын Тэгшжаргал, Берлин Золбоо клубын дэмжигч нар Цогын бүсгүйчүүд, Монголоос Волейболын спортын олон улсын хэмжээний мастер Сандагын Цолмон, Хумбага-ын Золбаяр, Балдорж Булгансайхан, Б.Энхтуяа, Б.Энхжаргал, Л.Баярдалай, Нямсүрэнгийн Одбилэг, та бүхэндээ болон тэмцээний үеэр анхан шатны болон эмнэлгийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж ажилласан Бямбадоржийн Баяр, Алтантуяа Сосорбарам, Ц.Эрдэнэчимэг, Сараа, Д.Эрдэмбаяр, Даваанаа эмч нартаа чинь сэтгэлийн талархал илэрхийлье.

Мөн зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн Б.Энхтүвшин, П.Нямцэцэг, Н.Гаваасүрэн, ОУХМ С.Туяа, СМ Д.Пүрэвсүрэн, СМ Ц.Батзангиа, Ю.Болд, Ж.Дуламсүрэн болон Ерөнхий шүүгч, эмч шүүгч, спортыг дэмжигч сайн дурын туслагч нар болох Төвд Агентурын залуучууд, MAS Berlin холбооны залуучууд болон Элчин сайдын яамны хамт олон, Элчин сайд Др. Д.Ганбат, Консул Г.Дөлгөөн, Цог клубын гишүүд, тэдний гэр бүлд онцгойлон баярласан талархсанаа илэрхийлж байна.

Fair Play – Fair World тэмцээний албан ёсны Ивээн тэтгэгч Хөх Монгол Принтинг ХХК болон Европ дахь Монголын волейболын холбооны салбар зөвлөлийн дэмжлэгтэйгээр бид та бүхнийхээ хүсэн хүлээдэг уламжлалт тэмцээний цомог түүхийг үзэглэн үлдээж, та бүхнийхээ гар дээр хүргэхээр зорин ажилласан хэдий ч техникийн болон цаг хугацааны зарим шалтгаанаар хараахан амжаагүйд хүлцэл өчөөд энэ тэмцээний тайлан мэдээлэл, онцлогыг нэмж тусган та бүхэнд нөхөн хүргэхээ сонордуулья.

Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ. Тийм ээ, бидний энэ удаагийн түүхийг цаасан дээр буулгаж, үе дамжин үлдэхийн сацуу гэрэл зургийн хальснаа мөнхрүүлэхээр зүтгэн ажилласан Цог клубын гишүүн, хэвлэл мэдээллийн дарга Үзмээдээ талархалаа илэрхийлье.

Тэмцээний зургууд 1/2
https://www.facebook.com/pg/TsogBerlin/photos/?tab=album&album_id=2399275413529016

Тэмцээний зургууд 2/2

https://www.facebook.com/pg/TsogBerlin/photos/?tab=album&album_id=2401150833341474

Жич: та бүхэн өөрийн гарсан сайхан зургийг дардасгүй том хэмжээгээр майлээр авч болох ба өөрсдийн санамсаргүй, оновчгүй зургаа мэдэгдээд устгуулах хүсэлтэй бол бидэнд хандаарай.

Анх 2013 онд Бeльгээс гараагаа эхэлсэн Eвропын Монголчуудын волeиболын аварга шалгаруулах тэмцээн Австри Чeх Швeд Бeльги улсыг дамжин зохиогдсоор хүрээгээ тэлж бүлээ нэмсээр өдгөө Европ тивд оршин суугаа нийт монголчууд түүний дотор залуучуудын тэсэн ядан хүлээдэг томоохон арга хэмжээ болж өргөжиж чаджээ. Тэмцээнийг үүсгэн байгуулагч нар болон тус тэмцээнийг зохиож ирсэн үе үеийн хамт олны ажлыг үргэлжлүүлэх завшаан тохиосонд бид туйлын баяртай буй бөгөөд та бүхэндээ бидэнд энэхүү итгэлийг хүлээлгэсэнд чин сэтгэлийн талархалаа илэрхийлье.

Мөн манай Берлин хотын Цог Монгол спортын хамт олон Цог I багийн П.Нямцэцэг, Ж.Дуламсүрэн, Ц.Эрдэнэчимэг нарынхаа санаачлагаар тус тэмцээний зохион байгуулагчаар оролцох итгэлийг хүлээн авсан бөгөөд бидний хичээллэдэг спортын үндсэн төрөл сагсан бөмбөгийн төрлөө өргөжүүлэн ОУХМ С.Туяа, Спортын мастер Д.Пүрэвсүрэн нарынхаа удирдлага дасгалжуулалтад бүх гишүүд идэвхтэй хамрагдан тус тэмцээний 3 төрөлд тус тус алт мөнгө, хүрэл медалийн эзэд болсон аз хийморь гийсэн сайхан үйл явдал тохиосонд бид туйлаас баяртай байна.

Европын Монголчуудын Волеиболын аварга шалгаруулах VII тэмцээний тамирчид зөвхөн зааландаа хурд хүч авхаалж самбаагаа сориод зогсохгүй тэмцээний дараа алдаа оноогоо хэлэлцэж, үерхэл нөхөрлөлөө бэхжүүлж, өрсөлдөгчид биш үүрдийн андууд болохоо батлан, анд нөхдийн ЦОГЛОГ нэгэн үдшийг БҮГД хамтдаа өнгөрүүлээд дараа жилийн тэмцээнээр дахин уулзах өлзийт ерөөлийг хэлэлцэн нутгийн зүг хөлгийн жолоо эргүүлэв.

Бидний, ТА бүхнийхээ баяр дээр баяр нэмж ая дуугаа өргөсөн Цог клубын амьд хөгжмийн Funke хамтлаг болон мэргэжлийн DJ Altug-таа мартагдашгүй нэгэн оройн айзам хөгжмийг хөглөсөнд дахин талархалаа илэрхийлье.
Дараагийн 8 дахь удаагийн тэмцээний товыг Монголын Волейболын холбооны Европ дахь салбар холбооноос ойрын хугацаанд албан ёсоор зарлах ба 7-р тэмцээний дэлгэрэнгүй мэдээ, ивээн тэтгэгч нарынхаа дэлгэрэнгүй оролцоо сурталчилгаа, тэмцээний орлого зарлага хандивын тайланг ойрын хугацаанд нийтэд илт тод (шилэн хэлбэрээр) танилцуулах бөгөөд салбар зөвлөл болон холбогдох байгууллагуудад хүргэх болно.

Биеийн тамир мандтугай Ура.

Гүнээ хүндэтгэсэн
Берлин Цог Монгол Спорт клуб