Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Хан-Уул дүүргийн 60-р сургуулийн хоёр жилийн спортын техник хэрэгслээр дэмжихээр шийдвэрлэсний дагуу бид эхний ээлжийн спортын хэрэгсэл, бөмбөгөө хүргэлээ. Хандивыг хамт олноо төлөөлж Цог клубийн гишүүн Найдан маань гардуулав.

Спортын төлөө гэсэн хамт олон, анд нөхдийн маань сэтгэл шингэсэн сайн үйлсийн хандив Монголын бяцхан үрсийнхээ эрүүл чийрэг өсж, хүмүүжих нөхцөл бололцоог дэмжих дэлбээгээ ийнхүү нээж эхэллээ.

Берлин Цог Монгол спорт клуб

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert