Германы “Химийн цом“

ХБНГУ-ын Халле (Halle) хотод болж буй олон улсын А-зэрэглэлийн боксын тэмцээнд 49 кг-ийн жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 52 кг-ийн жинд ОУХМ Х.Энх-Амар, 56 кг-ийн жинд СМ Э.Цэндбаатар, 64 кг-ийн жинд ОУХМ Б.Чинзориг нар медалийн болзол хангаад байгаа бөгөөд өнөөдөр (2016.03.10) Мөнгөн медалийн төлөөх тогтолт хийнэ.

Өнгөрсөн жилийн Боксын улсын шигшээ баг Германы “Химийн цом” боксын олон улсын тэмцээнд хос алтан медаль, мөнгөн медаль нэг, хос хүрэл медалийн эзэд болж, багийн амжилтаар 3 –р байрыг эзэлж манай Боксын спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж байсан билээ.

Манай тамирчид өнөөдөр учраа тогтогчоо буулган авна гэдэгт итгэлтэй байна. Алтан медалийн төлөөх тоглолтууд маргааш 18 цагаас эхлэн явагдах юм байна. Иймд Halle хот орчмын болон Германы бусад хотуудын Монголчууд, Монголын найз нөхөд та бүхэнд баг тамирчдаа уухайн түрлэгээр дэмжиж, алтан медаль хүргэн эх орныхоо төрийн дуулал эгшиглүүлье.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert