VIII Сагс (Ахмад) 2016.04.29-30

Европын Монголчуудын Ахмад Сагсан бөмбөгчдийн 8 дахь удаагийн тэмцээн амжилттай явагдаж дууслаа. Тэмцээнд 11 орны 30 баг, 243 сагсан бөмбөгчид 2 өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдээс М. Болормаа ахлагчтай Австри улсын „Кристал“ баг хүрэл медаль, Д. Гэрэлмаа ахлагчтай Швед улсын „MGL-OD“ баг мөнгөн медаль, С. Батгэрэл ахлагчтай Польш улсын „Андууд“ баг тэргүүн байр эзлэн аваргын шилжин явах цом, дурсгалын цом, алтан медаль, мөнгөн шагналаар шагнагдав.

Эрэгтэй 38-44 насанд Франц улсын Б.Отгонбаяр ахлагчтай „ГЭРЭГЭ“ баг хүрэл медаль, Ц. Мөнхтайван ахлагчтай Швед улсын „MGL-OD“ баг мөнгөн медаль, Д. Эрдэмбаяр ахлагчтай Герман улсын „MONBER“ баг тэргүүн байрт шалгарч аваргын шилжин явах цом, дурсгалын цом, алтан медаль, мөнгөн шагналаар шагнуулав.

Эрэгтэй 45-аас дээш насанд Л. Батбаатар ахлагчтай Чех улсын „ILT-Aziin mongol“ баг хүрэл медаль, Б. Ганзориг ахлагчтай Швейцарь улсын „GM* Star“ баг мөнгөн медаль, Ж. Нямсүрэн ахлагчтай Герман улсын „ЦОГ“ клубын баг аваргаар шалгарч шилжин явах цом, дурсгалын цом. алтан медаль, мөнгөн шагналаар шагнагдав.

Тэмцээний шилдэг эмэгтэй тоглогчоор Польш улсын „Андууд“ багийн тоглогч ОУХМ Ц. Намжилмаа, эрэгтэй 38-44 насанд Герман улсын „MONBER“ багийн ахлагч Д. Эрдэмбаяр, эрэгтэй 45-аас дээш насанд Герман улсын „ЦОГ“ клубын тоглогч Б. Дашдорж нар тус тус шалгарч „ХӨХ ТОЛБО“ европ монгол холбооны ивээн тэтгэсэн „АЛТАН ГЭРЭГЭ“ , Aлд цэнхэр хадаг, 100 €-ooр тус тус шагнуулав. Мөн тус тэмцээний дурсгалын 3, 38-44 насны эрэгтэй аваргын шилжин явах цомнуудыг ОУХМ Ж. Майбаяр ивээн тэтгэж Монголоос авч ирэн тус тэмцээний ерөнхий шүүгчээр ажиллав. Мөн тус тэмцээний медаль, реклам баннерыг сэтгэл гарган хийлгэж ирж өгсөн найз Налайх дүүргийн СБХ-ны тэргүүн П. Ганзоригтоо Европын ахмад Сагсан бөмбөгчдийнхөө өмнөөс талархал илэрхийлье.,

Улсын шүүгч Ж. Мөнхзаяа, Б. Ууганцэцэг, н. Оргил нарын өндөр ур чадвартай шүүгч нар ирж тэмцээнийг шүүж явуулсан нь тэмцээнийг өрсөлдөөнтэй үзүүштэй болголоо. Энэхүү тэмцээнийг зохион байгуулхад сэтгэл гарган гар, бие оролцсон нийт зохион байгуулагч нартай туйлаас талархаж буйгаа та бүхэндээ илэрхийлж байна.

https://www.facebook.com/8thMONGOLIAN/?pnref=story

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert