Алдарт мастеруудын дундаас хэн бүжгээр “шийтгүүлсэн” болоо?

Европ дахь Ахмад сагсан бөмбөгчдийн аварга шалгаруулах XVI тэмцээний үеэр зохион байгуулагдсан нэгэн онцлох үйл явдал бол үе үеийн алдарт тамирчдаас бүрдсэн “All Stars – Master 2026” Бүх оддын тоглолт байлаа.

Тоглолтын өмнө оролцогчдыг залуу насандаа ямар багт тоглож байсан, ямар амжилт гаргаж байсныг нь дурдан танилцуулсан нь олон жилийн турш Европын талбайд хамт өрсөлдөж, нөхөрлөж явсан тамирчдын түүхийг сэргээж, залуу үеийнхэнд алдаршуулан хүргэсэн сайхан мөч болсон юм.

Хоёр баг эрэгтэй эмэгтэй тус бүр 5 минутын хугацаанд өрсөлдөж, харин ялагдсан баг нь хөгжөөн дэмжигчдийн өмнө бүжгээр “шийтгүүлсэн” хөгжөөнт агшин байлаа. 😄

All Stars – Master 2026 – Швед, Стокхольм