Гүйдэг Моги” номын зохиогч, хэт холын марафон гүйлтийн спортын ОУХМ Ж.Баатарболд Берлин марафонд оролцохоор Герман улсад ирэх үеэрээ Монголчууддаа зориулан „Туршлагаа хуваалцая“ уулзалт ярилцлагаа хийхээр болоод буйг дуулгахад таатай байна.
Түүний бичсэн „Гүйдэг Моги“ ном нь гүйлтийн талаарх 1000 асуулт, хариулт бүхий ярилцлага хэлбэрээр бичигдсэн бүтээл бөгөөд тэрээр гүйлтийн тусламжтайгаар амьдралын хэв маягаа хэрхэн өөрчилж, эрүүл мэндийн асуудлаа шийдэж, илүү эрүүл, идэвхтэй амьдрах зам руу алхсан туршлагаасаа хуваалцдаг.
Өдөр: 2025.09.19 цаг: 19.00
Хаана: Hausvogteipl. 14, 10117 Berlin (Монгол улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны байр)
Уулзалт зохион байгуулах боломжоор хангаж буй ЭСЯ-нд талархалаа илэрхийлье.
Уулзалтын зочин Ж.Баатарболд нь Mongolian Elite Runners Club-ийн гүйцэтгэх захирал бөгөөд Хас банк, Тэнгэр даатгал-д ажиллаж байсан чадварлаг туршлагатай банк, санхүүч гэдгээр нь олон сайн таних билээ. Тэрээр хүн бүрийн амьдралд гүйлт хэрхэн нөлөөлж, бие махбод, сэтгэл зүй, оюун санааг сайжруулж болох сэдвээр олон уулзалтыг Монголчуудынхаа дунд өрнүүлж ирсэн байна.
ТА БҮХНИЙГ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
Берлин Цог Монгол Спорт клуб