Хамтарсан бэлтгэл, нөхөрсөг тоглолт амжилттай зохион байгуулагдлаа

Берлин Цог болон МонБавари клубын мастер эмэгтэй багуудын ээлжит нөхөрсөг тоглолт, хамтарсан бэлтгэл энэ удаа Нюрнберг хот дахь МонБавари клубын урилгаар амжилттай зохион байгуулагдлаа.

Тоглолт 4 үе, тус бүр 10 минутын цэвэр тоглолтоор явагдаж, багууд 37:37 харьцаатай тэнцүү үр дүнгээр өндөрлөв. Энэхүү тоглолт нь хоёр багийн ур чадвар, багийн тоглолт, спортын ёс зүйг илтгэсэн, ширүүн бөгөөд сонирхолтой өрсөлдөөн болов.

Ийнхүү хоёр клубын эмэгтэй багууд гурав дахь удаагийн хамтарсан бэлтгэлээ амжилттай хийж, харилцан туршлага солилцон, спортын нөхөрлөлөө улам бататгасан дурсамж дүүрэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

Мөн энэ завшаанд Цог клубын гишүүн Б.Батгэрэл нь МонБавари клуб үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн тууштай дэмжин ажиллаж, зөвлөх дасгалжуулагчийн хувиар бэлтгэл сургуулилт, багийн үйл ажиллагаанд бүх талаар туслан оролцож, спортын нөхөрлөлийн жинхэнэ үлгэр жишээ болон биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд гүн талархал илэрхийлье.

Гурван жилийн өмнөөс баг бүрдүүлэн тасралтгүй бэлтгэл сургуулилтаа хийж, идэвхтэй тоглож буй МонБавари клубын хамт олонд спортын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Дараагийн хамтарсан бэлтгэлийг Берлин хотноо зохион байгуулахаар тохиролцлоо.

Халуун дотноор хүлээн авч, сэтгэл гарган угтсан Бавари мужийн ажилсаг, спортлог бүсгүйчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.