Европын аварга шалгаруулах үндэсний бөхийн анхны барилдаан

Европын аварга шалгаруулах үндэсний бөхийн анхны барилдаан 2024 оны 5-р саын 3-ны өдөр Монгол улсаас Бельги улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Л.Болд, Бельгийн монголчуудын Төрийн бус Байгууллагуудын Нэгдсэн Зөвлөлийн дарга С.Оюунтунгалаг, Европ дахь үндэсний спортыг хөгжүүлэх Сэр-Очир төв холбооны тэргүүн Д.Сэргэлэн нар энэ сарын 25-ны өдөр Бельги улсын нийслэл Брюссель хотноо монголчууд бидний үндэсний бахархал, өв соёлын дахин давтагдашгүй сан хөмрөг монгол үндэсний бөхөө монгол ахуйгаасаа хол амьдарч байгаа хүүхэд залуучуудад өвлүүлэх, тэдний өв соёлоороо бахархах мэдрэмж, чин хүсэл сонирхолыг улам бадраах зорилгоор зохиогдох Европын улс орнуудын хэмжээнд амьдарч байгаа монголчуудын дунд Европын аварга шалгаруулах үндэсний бөхийн анхны барилдааныг зохион байгуулж явуулах талаар санал солилцож тохирцоонд хүрлээ.

Бидний монголчуудын мянга мянган, зуу зуун жилийн турш хуримтлуулан монгол гэдэг үндэстний үндсийг өнөө хүртэл авч ирсэн цорын ганц амьд их өв соёл, улсын хэргэм цол нь Эзэн Чингис хааны үеийн нэртэй бөхчүүд Бүри бөх, Бэлгүтэй нараас улбаатай монгол үндэсний бөх монгол газар шорооноосоо хальж тив, дэлхий дахинд түгэн дэлгэрч хүн төрөлхтний спортын сан хөмрөгт оруулж байгаа өвөрмөц онцлогоо бататган алс холын Европ тив, Европын Холбооны улсын нийслэл Брюссель хотын “Мини Европ” төв хотхонд МҮБХ- ны талархал, дэмжлэгтэйгээр Бельгийн Вант улсад суугаа ЭСЯ, Бельги улсын нийслэл Брюссель хотын захиргаа, Бельгийн монголчуудын ТББ Нэгдсэн зөвлөл, Европ дахь үндэсний спортыг хөгжүүлэх Сэр-Очир төв холбоо хамтран Европын аварга шалшаруулах үндэсний бөхийн анхны барилдаан зохион байгуулагдах албан ёсны тов баталгаажиж байна.

Иймд Европын улс орнуудад амьдран сууж, ажиллаж, сурч байгаа оюутан залуус, эдгээр улсуудад хөх толбот монгол хөвгүүн болж төрсөн хүүхдүүд та бүхэн энэ нэр хүндтэй анхны барилдаанд өргөн дэлгэр хүрэлцэн ирж, уламжлалт өвөрмөц өв соёлоо өөрийн биеэр хэрхэн эзэмшиж байгаагаа эр биенийхээ бяр, ур ухаан, эрэмгий зориг, овсгоо самбаа, жавхаалаг үйл хөдлөл, барилдах авьяас арга ухаан, дайчин чадвараа сорьж, элдэвтэй гоё уран барилдаан үзүүлэн, сурч дадаж дархан болгож байгаа урсраа олон мэх, мэхийн хувилбаруудаа уралдуулан хийж шимтэн үзэгч монголчууд төдийгүй гадаадын орнуудын зочин сонирхогчдыг нэгэн өдөр цэнгүүлэн өнөд хүндлэгдэн хадгалагдах “өргөмжлөлүүдээ” урамшуулалуудын хамт өрсөлдөн хүртэхийг та бүхнээс хүсэн уриалан дуудаж байна.

Монгол бөхийн босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай.

Барилдаан болох хаяг:
Boulevard d’Anvers 5, 6/ A, 1000 Bruхelles
25.05.2024 11 цагаас
Машины зогсоол хураамжгүй

Барилдааны зохион байгуулалт талаар лавлах:
danzansergelen@gmail.com
Сэр-Очир төв холбооны ФБ мессенжерт
Бүртгүүлэх бол:
dambadarjaa.baasan@gmail.com
Cэр-Очир төв холбооны ФБ мессенжерт

Энэ барилдаанд оролцох бөхчүүд бүртгүүлэхдээ: Одоогийн амьдарч байгаа улс орны нэр, хэрэв бөхийн дэвжээнд хамаарч байгаа бол аль улсын ямар нэртэй дэвжээнээс ирж барилдах, өөрийн төрсөн аймаг, сум үндсэн захиргаа, өөрийн овог нэр, үндэсний бөхийн цол,ямар цол хэдэн онд хүртсэн, их спортын сонирхол, амжилт хүртсэн цол,зэрэг.


Хүүхдийн барилдаанд энэ удаа 8-10 насны хүүхдүүд бүртгэнэ. Хэрэв та бүхэн бидэнтэй холбогдож амжихгүй бол ийм маягаар дээрх бүртгэлийн хаягуудад овог, нэрээ үлдээснээр барилдаанд барилдахаар бүртгэгдсэнд тооцогдоно.

Аймаг, сумын алдар цолтой бөхчүүд, залуу бөхчүүд, их спортын амжилтын эзэд, их спортоор хичээлэгсэд, үндэсний бөхөө өвлөхөөр эхлэн сонирхож байгаа залуучууд, өсвөр бөхчүүд та бүхэн бэлтгэлээ сайн хангаарай, амжилтын дээдийг хүсье.

Cэр-Очир төв холбоо

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert