EURO 2022 Европ дахь Монголчуудын волейболын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болов

EURO 2022 Европ дахь Монголчуудын волейболын аварга шалгаруулах VIII ТЭМЦЭЭН д манай хамт Мастер ангилалд буюу бидний нэрлэдэгээр ахмадын ангилалд эрэгтэй баг хүрэл медаль, Эмэгтэй ангилалд Цог-2 баг аваргийн алтан цом медаль хүртсэн сайхан амжилттай оролцов.

Euro 2022 тэмцээний чимэг болсон тоглолтуудыг үзүүлж ахмадын эмэгтэй ангилалд ШИЛДЭГ ТОГЛОГЧ оор шалгарсан Волейболын спортын мастер Жигжидийн Дуламсүрэндээ халуун баярыг нийт хамт олныхоо өмнөөс хүргээд. спортын болон цаашдийн үйл хэрэгт нь ЦОГЛОГ ӨНДӨР амжилт хүсэн ерөөе.

14 улсаас 40 гаран баг тамирчид оролцсон тус тэмцээнийг ерөнхий зохион байгуулагч Швейцарийн Монголчуудын „GM-STAR” спорт клуб болон хамтран зохион байгуулагч хамт олон байгууллага хувь хүмүүсдээ талархал илэрхийлэн ирэх жилийн тэмцээнээр дахин уулзахын ерөөлийн дэвшүүлээд спортын анд нөхөд найз элэг нэгт Монголчууддаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Берлин Цог Монгол Спорт клуб

2022 оны 9 сарын 27

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert