Цог клуб, нийгэмлэг 2022-оос 2026 оны Удирдах зөвлөлөө сонгов.

ХБНГУ–ын Берлин хотын биеийн тамир, спортын “Цог” клубын ээлжит бүх гишүүдийн хурлаар ирэх жилийн шинэ удирдах зөвлөл сонгогдлоо.

2009 онд үүсэн санаачлагдаж, 2010 онд албан ёсоор клуб байгуулагдсан маань гишүүдийн цар хүрээ хичээллэдэг байнга спортын төрлүүд нэмэгдэн нийгэмлэгийн түвшинд хүрсэн байна. Тухайлбал, Цана, Дугуй, Уулын аялал, Гүйлт, Ширээний теннисээр тогтмол хичээллэдэг группүүд үүссэн байна. Мөн Функэ хамтлаг үүсэн 2018 оны Хөх толбо, 2019 оны Европын Ахмадын сагсан бөмбөгийн АШТ, 2019 оны шинэ жилүүдэд ая дуугаа өргөсөн байна.

Мөн ирэх 4 жилд спортын Цог нийгэмлэгийГ Тэргүүн, Ерөнхий нарийн бичгийн дарга, Санхүү хариуцсан удирдах зөвлөлийн гишүүн, Спорт, бэлтгэл дасгалжуулалт хариуцсан удирдах зөвлөлийн гишүүн гэсэн цомхон бүтэцтэй болгох саналаар нийт гишүүдийн дунд нээлттэй санал асуулга явуулан 2022-2026 онд хамт олноо төлөөлөн ажиллах удирдах зөвлөлийг дараах байдлаар сонголоо.

Удирдах зөвлөл: 2022-2026

Тэргүүн: МУСМ M.Болд

Ерөнхий нарийн бичгийн дарга: Б.Энхтүвшин

Спорт хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхий дасгалжуулагч: МУСМ Б.Дашдорж

Санхүү хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүн: Д. Тамжид

Шинэ Удирдах зөвлөл ажлаа хүлээн авахын өмнө өмнө өмнөх 4 жилд Удирдах зөвлөлийн ажлын хамт олноо төлөөлөн хийж ирсэн гишүүддээ болон үүсгэн байгуулах цагаас өнөөг хүртэл удирдан зангидаж ирсэн Тэргүүн Эрка ах, Хүндэт тэргүүн Баясаа ах, болон зөвлөх Лхагваа эгч нартаа талархалаа илэрхийлэв.

Дараагийн 4 жилд хамт олны зохион байгуулалттай ажлыг нэгтгэн зохион байгуулах үүрэг авч буй шинэ УЗ дээ нийт хамт олны зүгээс амжилт хүслээ.

Польш улс дахь Сагсан бөмбөгийн МОНПОЛ клубын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Д.Энхбаатар болон Монгол улсын Боксын спортын Гавьяат дасгалжуулагч С.Баясгалан нараас нэгэн үе Биеийн тамирын дээд сургуулийн оюутан цагаас өнөөдрийг хүртэл нөхөрлөж буй ангийн анд М.Болддоо баяр хүргээд сагсан бөмбөгийн 10 бөмбөг хандивласан сайхан үйл явдал болж өнгөрлөө.

МОНПОЛ клубын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Д.Энхбаатар маань саяхан Польш улсад сагсан бөмбөгийн акедемиа үүсгэн байгуулаад буй бөгөөд Монпол клубын охидын баг Польш улсын 4-р лигээс гараагаа эхэлсэн бол өдгөө тогтмол улсын дээд Лигад хүчээ үздэг чансаа бүхий баг бүрдсэн байна.

Д.Энхбаатардаа болон С.Баясгалан гавьяатынхаа ажил үйлсд улам их амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Шинээс сонгогдсон Цог клуб/нийгэмлэгийн тэргүүн Хөнгөн атлетикийн спортын мастер М.Болд нь 2010 онд Берлин хотын Панков дүүргийн “Бергманн Борзиг” биеийн тамирын нийгэмлэгийн дэргэдэх “Цог – Монгол спорт” клубийг үүсгэн байгуулалцаж, тус клубын Дэд тэргүүнээр өнөөг хүртэл ажиллаж буй бөгөөд Монгол хүнийг эрүүл саруул байлгах, эв нэгдлийг бэхжүүлэх, иргэдийн бие бялдрын хүмүүжлийг төгөлдөржүүлэх, багийн спортыг хөгжүүлэх, улмаар алдарт тамирчдын залуу халааг бэлтгэх нэн чухал ач холбогдол бүхий энэ олон ажлуудыг удирдан зохион байгуулж ирсэн болно.

БНМАУ-ын Хөнгөн атлетикийн спортын мастер М.Болд нь 1981 оноос хөнгөн атлетикийн спортоор эхлэн хичээллэж 100, 200 метрийн гүйлтээр Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоож, эзэмшиж байсан түүхэн амжилтын эзэн бөгөөд спортын төрөлд дараах амжилтуудыг үзүүлсэн байна. Үүнд:

  1. 1982-1986 өсвөр үе, залуучуудын хот, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 8 алт, 10 мөнгө, 5 хүрэл
  2. ‎1983-1986 олон улсын Нөхөрлөл тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл
  3. 1987,1991 МБАТ-ны спарткиадаас 3 алт 2 мөнгө.
  4. ‎1986-1996 насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс 12 алт, 6 мөнгө, 3 хүрэл
  5. ‎2008-2018 онуудад Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээнүүдээс 4 алт, 2 мөнгө,1 хүрэл

Ингээд нийт хамт олныхоо нэрийн өмнөөс Бөмбөрцөг даяар тархан суугаа спортын анд нөхөр, нийт Монголчууддаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Европ дахь Монголчуудынхаа ахмад сагсан бөмбөгчдийн 12-р тэмцээндээ удахгзй Франц улсын Ройн хотод баяртай уулзацгаая.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert