Цог клубын хамт олон 2019 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж, 2020 оноо хамтдаа угтан авлаа.

Цэнгүүний үеэр Монгол Улсаас ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрх элчин Сайд Др. Д.Ганбат Монгол-Германы дипломат харилцааны 45 жилийн ойн хүрээнд улиран өнгөрсөн 2019 онд олон ажил зохион байгуулсаны дотроос Цог клубын зохион байгуулсан Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн ахмадын аварга болон Насанд хүрэгчдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг чанарын өндөр түвшинд зохион байгуулсанд Цог клубыг 2019 оны ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГААР өргөмжилсөн болохыг сонордуулан Өргөмжлөл гардуулав.

Бид бүхэн хоёр дахь удаа тэргүүний хамт олон гэсэн эрхэм өргөмжлөлийг хүртэж буй энэ амжилтын үндэс гишүүдийн ар гэр болон бидний түнш, анд нөхдийн итгэл дэмжлэгийн үр дүн билээ.

Хүн бүр идэвхтэй оролцсон нийт гишүүд болон гэр бүл, ах дүү нар, найзууд, ивээн тэтгэгч байгуулагууддаа талархал дэвшүүльe!

Хамтын хүч аливаа ажил үйлсыг бүтээж чаддагыг бид харуулж ирсэн бөгөөд, цаашдаа ч харуулах болно.

Бид бүхэн шинэ оноо баг хамт олноороо сайхан угтан, дуутай хууртай, өвлийн өвгөн цасан охидтой, тэргүүний залуу, улсдаа үйл хэргээ хүндлүүлсэн хамт олонтой, хөгжөөнтэй аз хийморь нь гийсэн зочид азын сугалаанд төрөл бүрийн хонжвор, инээсэн, хөгжилдсөн, бүжиглэсэн, дуулсан, ирэх 2020 оныхоо сорилтоо дэвшүүлсэн сайхан үдэш болж өнгөрлөө.

2020 ондоо амжилт бүтээл аз хиймороор дүүрэн байх болтугай хэмээн бөмбөрцгөөр таран суугаа нийт спортын анд нөхөд найз нөхдүүд та бүхэндээ хүсэн ерөөе.

Та бүхэндээ 2020 оны мэндийг хүргэе!Цог клубын хамт олон 2019 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж, 2020 оноо хамтдаа…

Gepostet von Tsog Berlin am Mittwoch, 1. Januar 2020