SAVE THE DATE – ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ СПОРТ ӨДӨРЛӨГҮҮДИЙН ТОВ – 2019 ОН – ХБНГУ – БЕРЛИН ХОТ

2019 онд болох Европын аварга шалгаруулах УЛАМЖЛАЛТ СПОРТ тэмцээнүүддээ ажил амралтаа эртлэн зохицуулж өргөнөөр оролцохыг зохион байгуулах эрх хүлээн авсан Берлин Цог Монгол спорт клубын хамт олон, спортын найз нөхөд та бүхэндээ уриалж байна.

Европын Холбооны улсуудад сурч, ажиллаж, амьдарч буй монголчуудын эв нэгдэл, нөхөрсөг зан чанарыг илтгэх, харилцаа холбоог сайжруулан бэхжүүлэх болон Хилийн чанадад Монгол орон, Монголчуудаа эерэгээр сурталчлах цоо шинэ хэлбэр төдийгүй, нийтийн биеийн тамир спортод залуу үеийг татан оролцуулах, спортоор дамжуулан ойртуулан нөхөрлүүлэх ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ СПОРТ ӨДӨРЛӨГҮҮДИЙН ТОВ гарсан болохыг, спорт сонирхогч та бүхэндээ дуулгахад таатай байна.

SAVE THE DATE
ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ СПОРТ ӨДӨРЛӨГҮҮДИЙН ТОВ
– 2019 ОН – ХБНГУ – БЕРЛИН ХОТ –

Европ дахь Монголчуудын дундах ахмад
сагсан бөмбөгчдийн аварга шалгаруулах XI тэмцээн
2019 оны 6 дугаар сарын 1,2-ний өдрүүдэд
Barnim-Gymnasium Berlin
Ahrensfelder Chaussee 41, 13057 Berlin

Европ дахь Монголчуудын волеиболын VII тэмцээн
2019 оны 10 сарын 5,  6-ний өдрүүдэд
Max-Schmeling-Halle
Am Falkpl. 1, 10437 Berlin

2019 онд болон Европ тивийн аварга шалгаруулах УЛАМЖЛАЛТ СПОРТ тэмцээнүүддээ та бүхнийг ажил амралтаа эртлэн зохицуулж өргөнөөр оролцохыг, зохион байгуулах эрх хүлээн авсан Берлин Цог Монгол спорт клубын хамт олон уриалж байна.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert