Монголын 3х3 шигшээ багаа дэмжив.

Монголын 3х3 шигшээ баг, дасгалжуулагч Тулгийн хамт Europe ийн цуврал Grand Prix -д Берлин хотод болох ING 3×3 Berlin Challenger 2018 – тэмцээнд амжилттай оролцлоо.

Цог клубын болон Берлины Монголчууд, ЭСЯ ны хамт олон өргөнөөр хүрэлцэн ирж баг тамирчдаа дэмжлээ.

Мөн ЭСЯ-ны хамт олны зүгээс тамирчиддаа дэмжлэг болгож цуглуулсан мөнгөн хандив болон Цог клуб улс эх орныхоо нэрийг өндөрт өргөн сурталчилж, олимпын төрөлд шинээр орсон 3х3 ын сагсан бөмбөгийн тамирчин, дасгалчуулагч нартаа мөнгөн хандив өргөсөныг Цог клубын дэд тэргүүн М.Болд гардуулаад улам их амжилтыг хүсэн ерөөлөө.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert