Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

XVII-р жарны Могой жилээ үдэж, „Сүрээр дарагч“ хэмээх Гал морь жилээ угтан золгож буй энэ түүхэн мөчид, Европ тивээр тархан суугаа болон эх орондоо амьдарч буй спортын анд нөхөд, найз нөхөд Та бүхэндээ халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Гал Морь жилдээ уламжлалт тэмцээн уралдаандаа баг хамт олноороо өргөнөөр оролцож, дурсамжаа бүтээн, нөхөрлөлөө бататган, энх мэнд, эв нэгдэлтэйгээр эргэн золгохыг хүсэн ерөөж

Мэндийн цэнхэр хадгаа өргөн барья.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Берлин Цог Монгол Спорт Клуб

2026 оны 2 дугаар сарын 17 ны өдөр

ХБНГУ, Берлин хот