EURO 2016 BASKETBALL 11. TOURNAMENT

Хилийн чанадад Монгол орон, Монголчуудаа эерэгээр сурталчилах цоо шинэ хэлбэр төдийгүй, нийтийн биеийн тамир спортод залуу үеийг татан оролцуулах, спортоор дамжуулан ойртуулан нөхөрлүүлэх зорилго бүхий „Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн“- энэ жил 11 дахь удаагаа ХБНГУ-ын Берлин хотноо 10 дугаар сарын 29 наас 30-ний өдрүүдэд зохиогдохоор тов гарсан болохыг спорт сонирхогч та бүхэндээ дуулгахад таатай байна.

basket

Тэмцээнийг Герман улс дахь Монголчуудын бүх баг,  ТББ-ууд хамтран „Нэг улс –Нэг баг„ уриан дор зохион байгуулахааршийдвэрлэж нэгдэн ажиллаж буй нь бас нэг онцлог болж байна.

Монгол хүнийг эрүүл саруул байлгах, иргэдийн бие бялдрын хүмүүжлийг төгөлдөржүүлэх, багийн спортыг хөгжүүлэх, улмаар алдарт тамирчдын залуу халааг бэлтгэх нэн чухал ач холбогдол бүхий энэ арга хэмжээг ГХЯ-наас өндрөөр үнэлж 10 дахь удаагийн энэ тэмцээнээс эхлэн “Шилдэг” эрэгтэй, эмэгтэй багт Гадаад хэргийн яамны нэрэмжит шилжин явах цомыг олгож эхэлсэн билээ.

Монголчуудын хүсэн хүлээсэн, уламжлалт арга хэмжээнүүдийн ууганд тооцогдох, жил ирэх бүр өргөжиж буй тус тэмцээний 11 дахь удаагийн тэмцээндээ өргөнөөр оролцоно уу?

Баг тамирчидаа өргөнөөр оролцуулах, ажлаа зохицуулах үүднээс энэхүү товыг яаралтай хүргэж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл,

http://basket2016.mongolchuud.de

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert