„EURO 2022“ Европын Монголчуудын Волейболын аварга шалгаруулах 8-р тэмцээн

„EURO 2022“ Европын Монголчуудын Волейболын аварга шалгаруулах 8-р тэмцээн удахгүй Швецарийн Женев хотноо болох гэж буй билээ.

Зохион байгуулагч нарын гаргасан мэдээллээс энэ жилийн тэмцээнд 14 улсаас 34 баг тамирчид оролцохоор мэдээлэл гарсан нь Цар тахлын дараах эхний хамгийн томоохон тэмцээн болохыг харуулж байна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид өвчнөөс улбаалсан Ковидын дараах хүндрэл бие мах бодийн ачаалал даах чадвар муудаж байгаатай холбогдуулан хүндрэл гарч эрсдэл үүрэхээс сэргийлж нэг тамирчин 2 насны ангилалд зэрэг тоглохыг хориглосон нь цаг үеэ олсон зөв зүйтэй шийдвэр хэмээн бид талархан хүлээн авч байна.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагч Швейцарийн Монголчуудын „GM-STAR” спорт клуб болон хамтран зохион байгуулагч хамт олон байгууллага хувь хүмүүсдээ талархал илэрхийлээд нийт оролцогч баг хамт олон тамирчиддаа амжилт хүсэн ерөөе

https://www.facebook.com/groups/565467120250649/https://www.facebook.com/profile.php?id=100083001505556https://www.facebook.com/profile.php?id=100083001505556

Берлин Цог Монгол спорт клуб

Kommentar hinterlassen

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.