ТАЛАРХАЛ

Цог спорт клубын анд нөхөр M.Батбаяр, гэргийн Н.Хишигжаргал нартаа  манай клубын үйл ажиллагааг дэмжин

2019 онд зохион байгуулагдах „Европ дахь Монголчуудын дундах ахмад сагсан бөмбөгчдийн аварга шалгаруулах XI тэмцээн“, болон „Европ дахь Монголчуудын дундах Волейболын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах VII тэмцээн“-үүдэд

МӨНГӨН ХАНДИВ өргөж ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР ОРОЛЦОЖ БУЙД нийт хамт олныхоо өмнөөс чин сэтгэлийн талархалаа илэрхийлье.

Нийтийн биеийн тамир, багийн спортыг хөгжүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэх нэн чухал ач холбогдолтой үйл хэрэгт Таны оруулж буй хувь нэмэр алтнаас үнэтэй дэмжлэг болохыг үүгээр илэрхийлэхийн ялдамд

ТАНД БОЛОН ТАНАЙ ГЭР БҮЛД эрхэлж буй үйл ажиллагаа тань өргөжин тэлж, ашид мандан бадарч явахын ерөөл өргөн дэвшүүлээд, эрүүл энх сайхан сайхныг хүсэн ерөөе.

ТАНД БОЛОН НИЙТ СПОРТЫН АНД НӨХӨД, ЖУРМЫН НӨХӨД ТА БҮХЭНДЭЭ ЭР ЦЭРГИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

Эрүүл биед саруул ухаан оршино.

БЕРЛИН ХОТЫН СПОРТЫН “ЦОГ” КЛУБ

ТЭРГҮҮН Н.ЭРДЭНЭЦОГТ
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ М.БОЛД

Kommentar hinterlassen

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.