Баяр хүргэе – М.Болд

Монгол Улсын хөнгөн атлетикийн дээд амжилтын эзэн, ХБНГУ-д төдийгүй хилийн чанадад спортын болон ТББ-ын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа хөнгөн атлетикын спортын мастер М.Болдыг Биеийн тамир спортыг хөгжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнуулсанд баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

М.Болд нь 1981 оноос хөнгөн атлетикийн спортоор эхлэн хичээллэж 100, 200 метрийн гүйлтээр Монгол улсын залуучуудын рекордыг шинэчлэн тогтоож, эзэмшиж байсан түүхэн амжилтын эзэн бөгөөд спортын төрөлд дараах амжилтуудыг үзүүлсэн байна.

Үүнд:
1. 1982-1986 өсвөр үе, залуучуудын хот, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 8 алт, 10 мөнгө, 5 хүрэл

2. ‎1983-1986 олон улсын Нөхөрлөл тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл

3. 1987,1991 МБАТ-ны спарткиадаас 3 алт 2 мөнгө.

4. ‎1986-1996 насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс 12 алт, 6 мөнгө, 3 хүрэл

5. ‎2008-2018 онуудад Европ дахь Монголчуудын дундах ахмад сагсан бөмбөгийн тэмцээнүүдээс 4 алт, 2 мөнгө,1 хүрэл

Түүний урьд өмнө шагнуулж байсан амжилтуудаас дурьдвал

БНМАУ Хөнгөн атлетикийн спортын мастер -1985
Биеийн тамир спортын тэргүүний ажилтан – 2001
БТС -н спортын алдар – 2009
Хөдөлмөрийн хүндэт медаль – 2010
Монголын үндэсний олимпын хорооны Алтан медиаль – 2011
Монголын сагсан бөмбөгийн холбооны медаль – 2014
Монголийн үндэсний олимпын хорооны Алтан-Очир одон- 2016

Хөнгөн атлетикийн спортын мастер М.Болд нь 2010 онд Берлин хотын Панков дүүргийн “Бергманн Борзиг” биеийн тамирын нийгэмлэгийн дэргэдэх “Цог – Монгол спорт” клубийг үүсгэн байгуулж тус клубын Дэд тэргүүнээр өнөөг хүртэл ажиллаж буй бөгөөд Монгол хүнийг эрүүл саруул байлгах, эв нэгдлийг бэхжүүлэх, иргэдийн бие бялдрын хүмүүжлийг төгөлдөржүүлэх, багийн спортыг хөгжүүлэх, улмаар алдарт тамирчдын залуу халааг бэлтгэх нэн чухал ач холбогдол бүхий энэ олон ажлуудыг удирдан зохион байгуулж ирсэн билээ.

Kommentar hinterlassen

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.