Бидний тухай

ХБНГУ-ын Берлин хотын сагсан бөмбөгийн “Цог” клуб 2010 онд ХБНГУ-ын Берлин хотноо сурч, ажиллаж, амьдарч буй монголчуудын эв нэгдэл, харилцаа холбоог сайжруулан бэхжүүлэх, эрүүл мэнд, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, биеийн тамир, спортыг сурталчлах, улс хоорондын түүх, соёл иргэншилтэй танилцуулах зорилготой байгуулагдсан.

Удирдах зөвлөл: 2022-2026

Тэргүүн: M.Болд

Ерөнхий нарийн бичгийн дарга: Б.Энхтүвшин

Спорт хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхий дасгалжуулагч: Б.Дашдорж

Санхүү хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүн: Д. Тамжид


Холбоо барих :

Tsog Berlin e. V. – Sport Club

Neumannstr. 11-13
13189 Berlin
Tel.: +49 172 9011861
Internet : http://www.tsog-berlin.de/

E-Mail : info@tsog-berlin.de


ХБНГУын Берлин хотын биеийн тамир, спортын “Цог” клуб нь 2009 онд үүсэн санаачлагдаж, 2010 онд албан ёсоор клуб байгуулагдсан байна. Өнөөдрийн байдлаар нийт 47 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Үндсэн зорилго монголчуудын эв нэгдэл, харилцаа холбоог сайжруулан бэхжүүлэх, эрүүл мэнд, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, Хилийн чанадад биеийн тамир, спортыг сурталчлах юм.

Клубэд Гавьяат дасгалжуулагч 1, ОУХМ 1, Спортын мастер 14, Спортын дэд мастер 3, СТА 2 байна.

Энэ хугацаанд Европын холбооны улсад жил бүр зохиогддог Ахмадын болон насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн тэмцээнд тогтмол амжилттай оролцож нийт 70 медальт байр эзэлсэн байна. Үүнээс голлох тэмцээнүүдийг дурдвал:

– Эрэгтэй баг

2010 оны Ахмадын АШТний Алт \Унгар улс\

2011 оны Ахмадын АШТний Мөнгө \Герман\

2012 оны Ахмадын АШТний Алт \Чех\

2016 оны Ахмадын АШТний Алт \Швейцарь\

2016 оны Хөх толбоАШТний 2 насны ангилалд Мөнгө , Хүрэл \Польш\

2017 оны Ахмадын АШТний Хүрэл \ Швед\

2017 оны Хөх толбоАШТний 2 насны ангилалд Алт,Хүрэл \Польш\

2018 оны Ахмадын АШТний 2 насны ангилалд Алт, 1 насны ангилалд Хүрэл \Унгар\

2018 оны Хөх толбоАШТний 2 насны ангилалд Алт, Мөнгө \Герман\

2019 оны Ахмадын АШТний 1 насны ангилалд Алт, 1 насны ангилалд Хүрэл \Герман\

2019 оны Хөх толбоАШТний 2 насны ангилалд Хүрэл \Герман\

2019 оны Европ дахь Монголчуудын волейбол АШТ, 1 насны ангилалд хүрэл \Герман\

Эмэгтэй баг

2010 оны Ахмадын АШТний \Унгар улс\

2011 оны Ахмадын АШТний Хүрэл \Герман\

2012 оны Насанд хүрэгчдийн АШТ хүрэл \Швед\

2012 оны Ахмадын АШТний Алт \Чех\

2013 оны Ахмадын АШТний Мөнгө \Франц\

2014 оны Насанд хүрэгчдийн АШТний хүрэл \Унгар\

2017 оны Хөх толбо – Ахмадын АШТний 2 насны ангилалд хүрэл \Польш\

2018 оны Ахмадын АШТний 1 насны ангилалд Алт, 1 насны ангилалд мөнгө \Унгар\

2018 оны Хөх толбоАШТний 1 насны ангилалд Алт \Герман\

2018 оны Европ дахь Монголчуудын волейболын VI тэмцээн, Алт ЕВРО 2018 \Австри\

2019 оны Ахмадын АШТний 2 насны ангилалд мөнгө \Герман\

2019 оны Хөх толбоАШТний 1 насны ангилалд алт, 1 насны ангилалд мөнгө \Герман\

2019 оны Европ дахь Монголчуудын волейболын АШТ, 1 насны ангилалд Алт, 1 насны ангилалд мөнгө \Герман\

Гишүүдийн цар хүрээ хичээллэдэг байнга спортын төрлүүд нэмэгдсэн байна Тухайлбал, Цана, Дугуй, Уулын аялал, Гүйлт, Ширээний теннисээр тогтмол хичээллэдэг группүүд үүссэн байна. Мөн Функэ хамтлаг үүсэн 2018 оны Хөх толбо, 2019 оны Европын Ахмадын сагсан бөмбөгийн АШТ, 2019 оны шинэ жилүүдэд ая дуугаа өргөсөн байна.

Удирдах зөвлөл 2010 – 2014, 2014 – 2018, 2019 оноос одоогийн удирдах зөвлөл дараах бүрэлдэхүүнтэй ажилласан байна.


Клуб Монголоос спортын уралдаан тэмцээнд оролцож буй тамирчдыг байнга дэмжиж ирсэн ба хилийн чанадад спортыг сурталчлан Монголын баг хамт олныг дэмжиж ажиллаж буйг төр засгаас үнэлж МҮОХ одон медаль, БТУХ одон медалиар шагнажээ.

Мөн Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын волейболын холбоо, Эфис групп, Хөх толбо нийгэмлэг, МАТ компани, МИАТ компани, Хөх Монгол хэвлэлийн газар зэрэг газруудтай тогтмол хамтран ажиллаж дэмжлэг туслалцаа авсан байна.

Клубийн зүгээс Хөх толбо тэмцээнд 5 удаа эрүүл мэндийн зүйлс гишүүдийн дэмжлэгээр хандивласан бол, 60-р сургуульд 1500 евроны хандив үзүүлжээ. Мөн бусад төрлийн хандивын ажиллагаанд тогтмол оролцож ирсэн байна.

Зохион байгуулсан томоохон тэмцээнүүд

  • Европын Ахмадын сагсан бөмбөгийн АШТ – 2 удаа
  • Европын Ахмадын волейболын АШТ – 1 удаа
  • Германы Монголчуудын дунд тэмцээн– 5 удаа
  • Европын Насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн АШТ – 1 удаа
  • Европын Насанд хүрэгчдийн волейболын АШТ – 1 удаа

Удирдах зөвлөл 2018-2021:

Тэргүүн: Н.Эрдэнэцогт

Хүндэт тэргүүн : С.Баясгалан

Гүйцэтгэх захирал : M.Болд

Санхүү: Д. Болормаа

Зөвлөх : М.Лхагвацэнд

Тэргүүлэгч гишүүд :

С. Баяраа

Н. Гаваасүрэн

Ю. Даваажаргал

Б. Дашдорж

П.Нямцэцэг

Ж. Нямсүрэн

Б. Үзмээ

Удирдах зөвлөл 2014-2017:

Тэргүүн: Н.Эрдэнэцогт

Хүндэт тэргүүн : С.Баясгалан

Дэд Тэргүүн: M.Болд

Санхүү: Ц.Оюунцацрал

Зөвлөх : М.Лхагвацэнд

Тэргүүлэгч гишүүд :

Ю.Болд

Д.Тамжид

А. Отгонтуяа

Б.Цасцэцэг

П.Нямцэцэг

Н.Тогтохбаатар

Б.Энхтүвшин

Удирдах зөвлөл 2010 – 2014:

Тэргүүн: Н.Эрдэнэцогт

Хүндэт тэргүүн : С.Баясгалан

Дэд Тэргүүн: M.Болд

Санхүү: Ц.Оюунцацрал

Тэргүүлэгч гишүүд :

Алтангэрэл

Д.Ариунсайхан

Ю.Болд

М.Лхагвацэнд

Ш.Mөнхболд

Н.Тогтохбаатар

Д.Тэгшжаргал

Ц.Чадраабал

Ж.Энхбаатар

Б.Энхтүвшин