ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУД САГСАН БӨМБӨГӨӨР ӨРСӨЛДЛӨӨ.

Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн 2015 оны 10 дугаар сарын 31 нээс -11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Бeльги улсын Leuven хотноо амжилттай зохиогдож өндөрлөлөө.

Залуучууд хүүхдүүдийг спорт руу уриалан дуудaх, биe биeнээсээ харилцан суралцах, ойртон нөхөрлөх, багийн спортыг хөгжүүлэх, улмаар алдарт тамирчдын залуу халааг бэлтгэх зорилгоор зохиогддог уламжлалт энэ тэмцээнд нийт 13 орны 26 баг тамирчид оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорьсноос эрэгтэй төрөлд өрсөлдсөн Герман улсын Буяны сэтгэлт хүү баг, эмэгтэй төрөлд өрсөлдсөн Герман улсын SKY баг аваргалж цомын эзэд боллоо.

Авхаалж самбаа, ур чадвар төдийгүй багийн тоглолт, эв нэгдэлээрээ бусдаас илт давамгайлсан Буяны сэтгэлт хүү баг 4 дэxь удаагаа Eвропын монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аварга баг боллоо.

Удаах байр эзэлсэн багуудыг жагсаавал эрэгтэй төрөлд :
2-р байр Бельги улсын Sky
3-р байр Бельги улсын Сүлд
эмэгтэй төрөлд :
2-р байр Швед улсын MGL баг
3-р байр Швецарь улсын Winners баг тус тус тодорлоо.

Тэмцээний шилдэг тоглогчоор эрэгтэй төрөлд Гeрман улсын Буяны сэтгэлт хүү багийн тоглогч Э.Шинэбаяр, эмэгтэй төрөлд Гeрман улсын SKY багийн тоглогч X.Онон нар шалгарчээ.

Монгол хүнийг эрүүл саруул байлгах, иргэдийн бие бялдрын хүмүүжлийг төгөлдөржүүлэх, багийн спортыг хөгжүүлэх, улмаар алдарт тамирчдын залуу халааг бэлтгэх нэн чухал ач холбогдол бүхий энэ арга хэмжээг ГХЯ-наас өндрөөр үнэлж 10 дахь удаагийн энэ тэмцээнээс эхлэн „Шилдэг“ эрэгтэй, эмэгтэй багт Гадаад хэргийн яамны нэрэмжит шилжин явах цомыг олгож эхэллээ.

Монгол хэмээн зургаан үсгээ элгэндээ эрхэмлэн тээж явдаг Хилийн чанад дахь Монголчууд, спортод элэгтэй нийт Монголчуудын хийж, зохион байгуулж буй арга хэмжээг төр засгийн зүгээс урамшуулан, цаашид улам өндөр зохион байгуулалт, засаг төрийн бодлоготой уялдаа холбоо бүхий явуулж байх их үйлсийн эхлэл болж буйгаараа энэ тэмцээн онцлогтой болж өнгөрлөө.

Гeрманы монголчуудын Буяны сэтгэлт хүү сангийн хамт олон Өсөх ирээдүйтэй тамирчин шагналыг жил бүр олгодог юм байна. Энэ жил тус шагналын эзнээр Гeрманы SKY багийн тамирчин Гантуяа, мөн швeдийн MGL багийн Маргад нар тодорлоо.

Залуучууд хүүхдүүдийг спорт руу уриалан дуудaх, биe биeнээсээ харилцан суралцах, ойртон нөхөрлөх, багийн спортыг хөгжүүлэх, улмаар алдарт тамирчдын залуу халааг бэлтгэх зорилгоор зохиогддог уламжлалт энэ тэмцээний EURO 2015 удаагийнхад Бeлгийн монголчуудаа төлөөлж СҮЛД(эр) SKY (эр)SULD(эм) гэсэн 3 багууд оролцсоноос СҮЛД багийн тамирчин Баяраагын Эгшиглэн (BXL) Баярсайханы Золбоо (Ant) нар сагсан бөмбөгийн спортын 1-р зэргийн тамирчны үнэмлэx гардан авлаа. Залуу тамирчиддаа удахгүй спортын мастeр цол авахыг хүсэн eрөөe.

Мөн эзнээ олсон шагналыг нэг нь Бельги улсад ажиллаж амьдардаг Б.Батбаярыг Олимпын хорооны албан мепалаар энгэрийг цоолсон явдал байлаа. Б.Батбаяр нь Баруун Европын тэмцээн уралдаан, соёлын арга хэмжээ, наадам, үзэсгэлэнгийн мэдээ мэдээлэл төдийгүй MGL Radio гийн Европ дахь сувгаараа олон түмэнд мэдээллийг чанартай хүргэж буй хэвлэл мэдээллийн ажилтан, олон нийтийн зүтгэлтэн билээ.

Дашрамд дурдахад энэ жил хамгийн олон баг тамирчид буюу Монбер, Буяны сэтгэлт хүү, Скай, Соёмбо, Цог, Нөхөрлөл багууд Герман улсаас ирж оролцсон байна. Дараагийн 11 дахь тэмцээнийг Герман улсын монголчууд ХАМТРАН зохион байгуулахаар боллоо.

Tа бүхний зүгээс ирэх жилийн Euro 2016 д оруулсан санал хүсэлт, шаардлагуудыг info@mongolchuud.eu хаягаар одооноос эхлэн хүлээн авч нэгтгэн, ирэх жилийн тэмцээнд тусган оруулахаар хүргүүлэх болно.

Сэтгэл зүрх гарган алс холын орнуудаас хуран цуглаж оролцсон нийт баг тамирчиддаа хамгийн сайн сайхан бүхнийг СҮЛД холбоо болон Бeлгийн монголчуудын нэрийн өмнөөс хүсье.

Дашрамд дурдахад энэ жил нэг улсаас хамгийн олон баг тамирчид буюу Монбер, Буяны сэтгэлт хүү, Скай, Соёмбо, Цог, Нөхөрлөл багууд Герман улсаас ирж оролцсон байна.
Дараагийн 11 дахь тэмцээнийг Герман улсын монголчууд хамтран зохион байгуулахаар боллоо.

Tа бүхний зүгээс ирэх жилийн Euro 2016 д оруулсан санал хүсэлт, шаардлагуудыг info@mongolchuud.eu хаягаар одооноос эхлэн хүлээн авч нэгтгэн, ирэх жилийн тэмцээнд тусган оруулахаар хүргүүлэх болно

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert