ЕВРО-2016 ВАШТ-4

2013 оноос хойш Европ дахь Монголчуудын дунд уламжлал болон ирсэн “Евро-2016 Волейболын Аварга Шалгаруулах Тэмцээн /Евро-2016 ВАШТ/”-ийг жил болгон зохион байгуулж ирсэн билээ.

Энэ удаагийн тэмцээнийг Швед дэх Монголын Залуучуудын Холбоо /ШМЗХ/ „Евро-2016 ВАШТ“-ийг Шведийн Стокгольм хотноо зохион байгуулхаар эрхээ авсан бөгөөд урьдчилсан байдлаар Бельги, Австри, Чех, Франц, Герман, Англи, Норвейг гэх мэт улс орноос баг тамирчид ирж оролцох юм.

Энэхүү тэмцээний зорилго нь Европт ажиллаж, амьдарч, сурч байгаа нийт Монголчууд, Хүүхэд залуучуудынхаа дунд волейболын спортыг хөгжүүлэх, амралт чөлөөт цагаа зөв спортлог өнгөрөөх, Монгол гэсэн далбаан дор эв эе, хамтач, нөхөрсөг байдлыг бий болгох, ирээдүйтэй сайн тамирчдыг нээн илрүүлэх явдал юм.

Гал гарсан сайхан тоглолт болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн өөрсдийн баг тамирчидаа дэмжин сэтгэл хөдөлгөсөн тоглолтуудаа шимтэн үзхийг урьж байна.

https://www.facebook.com/events/1525843534389963/

МЗХ ШВЕД ДЭХ САЛБАР ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert