EURO 2016. 11TH BASKETBALL TOURNAMENT

Хилийн чанадад Монгол орон, Монголчуудаа эерэгээр сурталчилах цоо шинэ хэлбэр төдийгүй, нийтийн биеийн тамир спортод залуу үеийг татан оролцуулах, спортоор дамжуулан ойртуулан нөхөрлүүлэх зорилго бүхий „Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн“- энэ жил 11 дэх удаагаа ХБНГУ-ын Берлин хотноо 10 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохиогдохоор тов гарсан болохыг спорт сонирхогч та бүхэндээ дуулгахад таатай байна.

Тэмцээнийг Герман улс дахь Монголчуудын бүх баг, ТББ-ууд хамтран „Нэг улс – Нэг баг„ уриан дор зохион байгуулахаар шийдвэрлэж нэгдэн ажиллаж буй нь бас нэг онцлог болж байна.

Монголчуудын хүсэн хүлээсэн, уламжлалт арга хэмжээнүүдийн ууганд тооцогдох, жил ирэх бүр өргөжиж буй тус тэмцээний 11 дэх удаагийн тэмцээндээ өргөнөөр оролцоно уу.

XI  тэмцээний онцлогууд:

– ХБНГУ-дахь бүх баг холбоод хамтран НЭГ УЛС – НЭГ БАГ уриан дор хамтран зохион байгуулж байна.

– Тэмцээний товыг 2016 оны 2 дугаар сарын 8 гэхэд тодорхой гаргаж, багуудад зарласанаар ажлаа эрт төлөвлөх, аялалын зардалаа хэмнэх боломж үүсгэв.

– Берлин хотын спорт Сенат-д ГХЯ, ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр хүсэлт гаргасанаар АНХ удаа чанарын шаардлага хангасан 6 талбайд тоглолтууд явагдах боломжтой болов.

– Тэмцээний дүрмийг 2016 оны 6 дугаар сарын 8 гэхэд нийтэд зарлан 8 сарын 31 дуустал санал хүсэлтийг хүлээн авсан тэмцээн болов.

– Эрэгтэй төрөлд хамгийн олон баг буюу анх удаа 13 оны 24 баг, эмэгтэй төрөлд 14 баг оролцохоор мэдэгдээд байна.

– Албан ёсоор эмэгтэй баг 6 номерын бөмбөгөөр тоглож эхлэх тэмцээн болно.

– Анх удаа бүх эрэгтэй эмэгтэй бүх тоглолт 4 үеэр, мөн 24 сек-ийн тойргийн тоглолтуудад тооцож эхлэх тэмцээн болно.

– Тэргүүн байр эзэлсэн багуудын авах мөнгөн шагналын хувь, хэмжээг анх удаа дүрмэндээ тодорхой ил тод зарласан тэмцээн болж байна.

– Ивээн тэтгэгч, дэмжигч нарын бүх хандив, тэмцээний санхүүгийн зарцуулалт нийтэд ил тод зарлагдах болно.

… олон олон онцлогууд удахгүй нэмэгдэн орох болно.

http://basket2016.mongolchuud.de

НЭГ УЛС – НЭГ БАГ  

Зохион байгуулах баг

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert