Европ дахь монголчуудын ахмад сагсан бөмбөгчдийн аврага шалгаруулах VII тэмцээн

bb

Европын орнуудад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн нөхөрсөг харилцаа, ахмад тамирчдын түүхэн замналыг залуу үед суртачлах үлгэр дууриалал үзүүлэх Унгар орны түүх соёл иргэншилтэй танилцуулахад тэмцээний зорилго оршино.
Тэмцээнийг 2015 оны 5 сарын 1-ээс 3-ны хооронд Унгар улсын (Будапешт) хотод зохион байгуулна.
Тэмцээнд оролцогч багуудын мэдүүлэгийн заавар өгөгдсөн өдрөөс эхлэж авах ба 2015 оны 4-р сарын 20-ныг дуустал (jadambabatulzii1959@yahoo.com, batulziijadamba@yahoo.com ) гэсэн хаягаар маягтуудыг хүлээж авна.

Европ дахь монголчуудын ахмад сагсан бөмбөгчдийн 

аврага шалгаруулах VII тэмцээний заавар

Нэг: Тэмцээний зорилго

Европын орнуудад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн нөхөрсөг харилцаа, ахмад тамирчдын түүхэн замналыг залуу үед суртачлах үлгэр дууриалал үзүүлэх Унгар орны түүх соёл иргэншилтэй танилцуулахад тэмцээний зорилго оршино.

Хоёр: Тэмцээнийг зохион байгуулах хугацаа, газар

Тэмцээнийг 2015 оны 5 сарын 1-ээс  3-ны хооронд Унгар улсын (Будапешт) хотод зохион байгуулна.

Гурав: Тэмцээний насны ангилал, баг тамирчид

1.Тэмцээн эрэгтэй, эмэгтэйчүүдийн дунд дараах ангилалаар зохион явагдана. Үүнд:

Эрэгтэйчүүд

а)  38-44 нас

б)  45 наснаас дээш    гэсэн хоёр насны ангилалаар явагдана.

Эмэгтэйчүүд

а)  35 дээш насны ангилалаар

Дөрөв: Тэмцээний дүрэм журам

1.Тэмцээнийг 4-н үеэр явуулна. 1 үе 6 минутаар завсарлана. Үе тус бүрд багийн алдааг 4-өөс эхлэж тооцож торгуулын хоёр шидэлтийг өгнө. Эмэгтэйчүүд цэвэр 8 минутаар 2 үе тоглоно.

2.Бүх тоглолт цэвэр цагаар явагдана.

3.Эрэгтэйчүүд 1 үед 1 удаа минутын амралт авах эрхтэй.

4.Эмэгтэйчүүд 1 үед 2 удаа минутын амралт авах эрхтэй.

5.Тамирчны хувийн алдааг 5-аар тооцно.

Тав: Тэмцээний зохион байгуулалт

1.Тэмцээнийг техникийн зөвлөгөөний хурлаар ямар системээр явуулахыг харилцан тохиролцож шийднэ. Эмэгтэйчүүд олимпийн системээр явагдана.

Зургаа: Тэмцээний мандат олгох

1.Тэмцээнд оролцогч багуудын мэдүүлэгийн заавар өгөгдсөн өдрөөс эхлэж авах ба 2015 оны 4-р сарын 20-ныг дуустал (jadambabatulzii1959@yahoo.com, batulziijadamba@yahoo.com ) гэсэн хаягаар маягтуудыг хүлээж авна.

2.Тэмцээнд зөвхөн мандат авсан тамирчид оролцно.

3.Мандатыг зохион байгуулах комисс зохих журмын дагуу үнэмлэх, бичиг баримтыг үндэслэн насны ангилалд тохирч байгаа эсэхийг шалгаж мандат олгоно.

Долоо: Тэмцээнд оролцох багуудын хураамж

1.Баг тус бүр 200€-гийн хураамжыг төлж тэмцээнд оролцох эрхээ авна.

Найм: Тэмцээний шагнал урамшуулал

1.Тэмцээнд байр эзэлсэн багуудыг дараах байдлаар шагнал олгоно.

1 байр – Аваргын цом, алтан медаль, мөнгөн шагнал

2 байр – Мөнгөн медаль, мөнгөн шагнал

3 байр – Хүрэл медэль, мөнгөн шагнал

2.Шилдэг тамирчны шагналыг 3 насны ангилалд олгоно.

3.Тэмцээний баг тус бүрээс төлөгдсөн хураамжыг 100% тэмцээний мөнгөн шагналд хуваан олгоно.

Ес: Тэмцээний  нээлт, хаалтын ажиллагаа

1.Нээлтийн ажиллагаанд оролцож буй баг тамирчид өөрийн клуб, амьдарч буй улсынхаа туг, далбаа аль нэгнийг барин жагсана.

2.Нээлтийн ажиллагааны тодорхой сценарыг техникийн зөвлөгөөн дээр танилцуулна.

Kommentar hinterlassen

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.