ХӨХ ТОЛБО – 2022 Швед нээлттэй тэмцээний тов гарчээ

Заалны хаяг – Fleminghallen
Ebba Bååts Torg 20, 141 51 Huddinge, Sweden

Хэзээ: 2022 оны 11 сарын 5 наас 6

Европ дахь ахмад сагсан бөмбөгчдийн дундах сайн үйлсийн төлөөх нээлттэй тэмцээн Швед улсын нийслэл Штокхолм хотод 2022 оны 11 – р сарын 5 наас 6 нд болох тов гарчээ. Тус нээлттэй тэмцээн Польш улсын Вроцлов хотод зохион байгуулагдаж ирсэн ба мөн ХБНГУ -ийн Хаале хотод зохион байгуулагдаж байсан бол энэ удаа Швед улсад зохион байгуулагдах юм. Уг тэмцээний орлогоор Хөх толбо холбооноос Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрүүл мэндийн салбарт хандив тусламжийн үйлс зохион байгуулагддаг уламжлалттай билээ.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert