ЦОГ клуб, нийгэмлэгийн төлөөлөл 2022 оны 4 р сарын 8 ний өдөр Элчин Сайд Б.Мандахбилэгтэй уулзаж Монгол Улсаас ХБНГУ д суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайдаар томилогдсонд баяр хүргэн, хүндэтгэл үзүүлээд ойрын үед болох Европын Монголчуудын ахмад сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болон 22-26 онд төлөвлөж буй ажлынхаа талаар танилцуулан, ЭСЯ тайгаа хамтран хийх ажлуудаа санал солилцов.
Уулзалтад ЭСЯ ны талаас Элчин зөвлөх Д.Мөнхтөр, ЭСЯ ны консулын хэлтэсийн дарга, Элчин зөвлөх Ч.Батбилэг нар оролцов.