“Эх өвийн эрэлд” хөтөлбөр Берлин хотод

Берлиний Монголчууд Та бүхнийг “Эх өвийн эрэлд” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй арга хэмжээнд өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Зохион байгуулагч: Майдар холбоо, ХБНГУ дахь Монгол улсын ЭСЯ


Хэзээ: 2022 оны 4 дүгээр сарын 8. Баасан гаригт
Хэдэн цагт: 18.00-21.00


Хаана: Hausvogteiplatz 14. 10117 Berlin. Botschaft der Mongolei 

Хөтөлбөр:

– 18:00 МУСТА Х. Батмэнд ая дуугаараа арга хэмжээг нээж мэндчилнэ.- Зохиолч, сэтгүүлч Б. Наминчимид монгол үндэсний сэтгэлгээ, соёлын онцлог, түүний утга учир, ялгарал, эрхэм чанарын талаар ярина. Ер нь өв соёл гэж юу вэ? Түүнийг юуны учир нандигнах ёстой вэ? Хэрэгтэй юу? Үгүй юү? Энэ сэдвээр санал бодлоо солилцох.-”Их өв” төслийн хүрээнд найруулагч Б. Гандөлийн хийсэн “Бэхи” хүүгийн тухай баримтат киноны хэсгээс үзүүлнэ.

– 19:30 Чөлөөт ярилцлага, асуулт хариулт- 20:00 Өвгөд, хөгшдийн өв тээгчид, соёл, түүх, байгалийн гайхамшигийн талаар хийсэн богино хэмжээний нэвтрүүлэг-”Цагаан бороо”, “Аугаа эрин”, “Хайраас дүүрдэг тавилан”, “Хөх илдний очис” зэрэг номын худалдаа /зохиогчийн гарын үсэгтэй/ зохиогдоно.Та нарыгаа эх нутаг болсон Элчин сайдын яаман дээрээ нэгэн үдшийг сайхан өнгөрүүлээрэй гэж хүсье.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert