Европын Монголчуудын ахмад сагсан бөмбөгчдийн 12 дахь удаагийн тэмцээний тов

Цар тахлын улмаас хойшлогдоод байсан тэмцээн маань энэ жил зохион байгуулагдах боллоо

Дэлхий нийтийг хамарсан Kовид-19 цар тахлын улмаас Европын Монголчуудын ахмад сагсан бөмбөгчдийн 12 дахь удаагийн тэмцээн 2020 оноос хойшилдоод байсан билээ.

Гэвч эрүүл мэндийн байгууллагууд, эрдэмтэд, улс орнуудын нөр их хүчин чамрайлтаар хүн төрөлхтний түүхэнд байгаагүй богино хугацаанд вакцин үйлдвэрлэгдэж, дийлэнх орнуудад хүн амын дийлэнх хувь дархлаажуулалтад хамрагдсанаар цар тахлын давалгаа намжиж, эмнэлэг эрүүл мэндийн газруудын ачаалал хяналтад орох хэмжээнд буурч буй нь Цар тахлын төгсгөл ойртож, хэвийн амьдралд шилжих сайхан цагын дохио хэмээн хэмээн улс орнууд хязгаарлалтаа аажмаар буулгаж буй билээ.

Энэхүү урин цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан Европын Монголчуудын ахмад сагсан бөмбөгчдийн 12 дахь удаагийн тэмцээн Франц улсын Роун ( ROUEN ) хотноо 2022 оны 5 -р сарын 7-ноос 8 – ны өдрүүдэд зохион байгуулагдахаар тов гарсан баяртай мэдээг та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

Удаан уулзаагүй анх нөхөд, баг тамирчидаа

Та бүхнийтэйгээ FRANCE , ROUEN хотод удахгүй баяртай уулзалдахын хүсэн ерөөгөөд тухайн үед мөрдөгдөх халдвар хамгааллын дүрэм журмыг сахин, мөн вакциндаа хамрагдсан байх, шаардлагатай тохиолдолд урьдчилан шинжилгээнд хамрагдан өөрийн болон бусдынхаа эрүүл мэндээ хамгаалж, хариуцлагатайгаар тэмцээндээ өргөнөөр оролцохыг уриалж байна.

Манай хамт олон өргөн бүрэлдэхүүнээрээ оролцох гэж буйдаа баяртай байна.

Берлин Цог Монгол спорт клуб

Зохион байгуулагч нарын зүгээс ирүүлсэн хэрэгцээт нэмэлт мэдээлэл
PARIS-ROUEN

Тэмцээний хаяг: 24 Boulevard Gambetta,76000 Rouen

Тээврийн хэрэгсэлүүд
-Онгоцны буудал-

Aéroport Paris Beauvais ( Beauvais хотод байдаг нисэх онгоцны буудал) (80km)
Ryanair, Wizzair, авиа компаниуд нисдэг
Боломжтой орнууд: Польш , Швед , Чех ,
Унгар , Англи, Ирланд ,Испани, Австри
Aéroport Paris Charles De Gaulle
Төв нисэх учир бүх орнууд(120км)
Aéroport Paris Orly (160km)
Easyjet, Transavia, авиа компаниуд

Жич: Rouen ны Галт тэрэгний буудалаас
Заал хүртэл 2 км-ын зайтай болно.
Жич: Rouen ны Галт тэрэгний буудалаас
Заал хүртэл 2 км-ын зайтай болно.

-Галт тэрэгний маршрут-
Явах буудал нь: Gare Saint-Lazare
Билет захиалга: www.sncf.com(16€)

Тэмцээн болох заалны ойролцоох буудлуудын хаяг:
-Галт тэрэгний маршрут-
Явах буудал нь: Gare Saint-Lazare
Билет захиалга: www.sncf.com(16€)

Brit hotel confort – 150m
33 Boulevard Gambetta, 76000 Rouen
ibis Rouen Champ-de-Mars – 1.6 km
12 Avenue Aristide Briand ,Rouen
Ibis Rouen Centre Rive Droite – 2.4
56 Quai Gaston Boulet, 76000, Rouen, France
Hotel Rouen Saint Sever3 étoiles – 3.5km
20, Place De L’eglise Saint Sever, Rouen, Seine-Maritime, 76100, France
ibis budget Rouen Centre Rive Gauche – 4.8 km
55, Avenue De La Libération, 76100, Rouen, France
Première Classe Rouen Nord – Bois Guillaume – 8.2 km
Technoparc Des Bocquets, Bois-Guillaume, France
Hotel Premiere Classe Rouen Nord Bois Guillaume – 9.6 km
Avenue De L’Europe, 76230, Bois-Guillaume, France
ibis budget Rouen Nord Isneauville – 9.7 km
Rue du Mont Perreux, 76230, Isneauville, France

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert