Мартын 8-ны баяр

Цог клубын эрчүүд олон улсын эмэгтэйчүүдийн баяр Мартын 8 -ыг тохиолдуулан клубын эмэгтэйчүүддээ зориулан, Дашдорж дасгалжуулагчийн нэрэмжит сагсны холимог мини тэмцээн зохиож, Нямаа ахлагчтай баг хошуучилж, гарын бэлгээр шагнууллаа. Баяр үргэлжилсээр бүсгүйчүүд хөлгийн жолоог Итали рестораныг зорин, сарнай цэцэгтэй эрчүүдээрээ угтуулан, ширээ дүүрэн амтат хоолоор дайлуулан, дуу, бүжиг, шүлэг ээлжлэн үргэлжилсээр бүсгүйчүүдийн тодотгосноор „ёстой гоёоор баярлуулсан“ нэгэн сайхан өдөр болж өнгөрлөө!

Баярлалаа та нартаа!

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert