Мэндчилгээ

2019 оны гал, төмөр махбодьтой Гахай жилээ амжилт, аз хийморь, Цог зол жавжаатай угтан авч буй Европ тивд болон Бөмбөрцөгийн өнцөг булан бүрд суугаа Спортын Анд нөхөд найз, та нартаа

Цог Берлин Монгол спорт клубын хамт олноос Аз жаргал сайн сайхан, Амжилтын дээдийг хүсэн ерөөж мэндчилж байна.

Ганц модноос гал үүсэхгүй,
Ганц клубтэй тэмцээн үгүй тул

улиран одож буй 2018 оноо манай хамт олон өрнүүн их амжилт, аз хиймороор дүүрэн үдэж буй нь байнга хамтдаа нөхөрлөж, өрсөлдөж, дэмжиж тусалж ирсэн та бүхний минь зүтгэл, сэтгэлийн их урмаас улбаалсан хур шим билээ.

Иймд та бүхэндээ дахин талархалаа илэрхийлэхийн ялдамд ирж буй шинэ ондоо Хүн төрөлхтөн та бид унаган байгальтайгаа илүү ойр амьдарч, амьдралын эрч хүч энергиэр цэнэглэгдэн Цог хийморь төгс, амжилт бүтээлийн ганзага дүүрэн явахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлж байна.

Берлин Цог Монгол спорт клубын нийт хамт олон
2018 оны 12 -р сарын 31

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert