Хамтарсан бэлтгэл болов

Өнгөрсөн амралтын өдөр Цог клубтэй Чeхийн монголчуудын багууд, Халлe хотын залуучуудын баг хамтарсан бэлтгэл, нөхөрсөг тоглолт хийв.

Энэхүү хамтарсан бэлтгэл нь клуб, багуудын хооронд харилцан туршлага солилцох, хамтран ажиллах эхлэл төдийгүй энэ орны 10 сарын 6 нд болон Чехын Монголчуудын дунд Сеска Липа хотын болох Хөх толбо тэмцээний нэрэмжит нээлттэй тэмцээн, 11 сарын 3,4-ний өдрүүдэд ХБНГУ-ын Халле хотод болох ахмадын Хөх толбо тэмцээн болон 11 сарын 2 ноос 4 ний өдрүүдэд Чех улсын нийслэл Праг хотод болох Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах 13 – р тэмцээнийг угтаж сорил болж буйгаараа ач холбогдолтой юм.

Энэ үeэр ХБНГУ -ын Батлан хамгаалах яамны сайдын урилгаар ажлын айлчлал хийж буй Монгол улсын БХЯ -н сайд Н.Энхболд хүрэлцэн ирж хуран цугласан Монголчуудтайгаа уулзан баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.

Цог клубээс Чeхийн Monnet, Халлe хотын Говь холбооны залуучуудын багт сагсан бөмбөгийн бөмбөг бэлтгэл сургуулилалт зориулж бэлэглэсэн бол Хаале хот, Чехийн багуудаас дурсгалын зүйл Цог клубт гардуулав.

Нийт оролцсон тамирчдадаа спортын өндөр амжилт хүсьe!

Мөн нөхөрсөг уулзалт, хамтарсан бэлтгэлийн үеэр зочиддоо өөрсдийн гарын хоол, цай, амттан зүйлсийг бэлтгэн ирсэн Цог клубын гишүүддээ баярлалаа.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert