“УНИВЕРСИАД 2017” ЕВРОПЫН БҮСИЙН СПОРТЫН НААДАМ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам Монгол Улсын “Биеийн тамир спортын” тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Засгийн газрын 2016 оны 158 дугаар тогтоол, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/155 дугаар тушаалыг тус тус үндэслэн Европын бүсийн спортын наадмыг зохион байгуулах комиссыг байгуулан гадаадад суралцагч Монголын оюутнуудын дунд “Универсиад – 2017” Европын бүсийн спортын наадмыг ОХУ-ын Москва хотод 2017 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Оюутны спортын наадмын нэгдсэн зааврын дагуу зохион байгуулах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

https://www.facebook.com/universiade2017.moscow/?fref=ts

Залуусаа – Москва та бүхнийг урьж байна

2017 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд

„Универсиад 2017“ Европын Бүсийн Спортын наадам.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert